Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхий сайд гэр бүлийнхэнтэйгээ хамт сонгуулиа өглөө

Тэрээр гэргий, охины хамт саналаа өгөв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна” гэлээ.

Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Баянзүрх дүүргийн сонгуулийн нийт 90 хэсэг буюу 217888 сонгогч байгаагаас 1731-р хэсгийн хороонд 2800 сонгогч санал өгөх юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 12:00 цагийн байдлаар Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
47
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.