Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сонгуульд саналаа өгөв

Тэрээр гэргийн хамт сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өглөө.


Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11:45 цагт ирж саналаа өгөв. 

Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна.

Сонгуулиа амжилттай хийгээд, удахгүй улсын наадам болох гэж байна. Бөхчүүд нь бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадамлая.

Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.