Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголын сонгуулийн тухай "Reuters", "Washington post" ингэж мэдээлж байна

“Авлигын тухай ичгэвтэр мэдээллийг сурталчилгааны өдрүүдэд олон нийтэд харамгүй тараасан” гэж Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бөмбөрцгийн хэвлэлүүд онцолжээ.


“Авлигын тухай ичгэвтэр мэдээллийг сурталчилгааны өдрүүдэд олон нийтэд харамгүй тараасан” гэж Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бөмбөрцгийн хэвлэлүүд онцолжээ. Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж буйтай холбоотойгоор гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоор амьсгалж байна. 

Эдийн засаг, хээл хахууль тойрсон Ерөнхийлөгчийн сонгууль 

Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт даваа гарагт эхэлжээ. Ойролцоогоор хоёр сая оршин суугч сонгуульд оролцох ба шинэ Ерөнхийлөгч нь албан тушаалын хээл хахууль болон байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгаа сэргээх хэрэгтэй болж байгаа юм. 

Олонх сонгогчид МАН-аас нэр дэвшигч, гадаадын хөрөнгө оруулагчдын нөхөрсөг найз Миеэгомбын Энхболд болон АН-аас нэр дэвшигч, үндсэрхэг үзэлтэн, зураач Халтмаагийн Баттулга нарт саналаа өгөх байх гэж ажиглагчид хэлж байна. 

Далайд гарцгүй Монгол Улс нь Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ алдартай. Тус улс нь ардчилсан тогтолцоотой ба өнгөрсөн жил шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагджээ. 

Нэгэнтээ Азийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орноор нэрлэгдэж байсан Монгол Улс өдгөө Засгийн газрын зардлаа санхүүжүүлж дийлэхгүй байна. Шинэ Засгийн газар ОУВС-гийн урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын багцын тусламж авахаар болжээ. 

Эх сурвалж: www.usnews.com

 Дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу. 
 

Сонгуулийн хар ПИАР-ын дараа ядарсан монголчууд саналаа өгнө 

Энэ даваа гаригт монголчууд уяач, жүдо бөх болон фэнгшүйгийн мастер гурвын аль нэгийг Ерөнхийлөгчөөрөө сонгоно. 
 
ОХУ болон БНХАУ-ын дунд хавчуулагдсан, ердөө гурван сая хүнтэй, байгалийн баялгаар баян Монгол Улс эдийн засгийн амлалт дүүрэн, ардчилсан сонгууль хийж байна. 
 
Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тус улс өрийн дарамтад орсон юм. Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч ОУВС-гийн урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийг өв залгамжилж авна. Мөн Монголын экспортын 80 гаруй хувийг Хятад дангаар бүрдүүлдэг учраас тус улсаас хамааралтай эдийн засгаа сэргээх шаардлагатай нүүр тулж байна. 

Эх сурвалж: www.pulse.ng

 Дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу. 

 

Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно 

Хээл хахуулийн шившигт явдлаа дэлгэсэн сонгуулийн сурталчилгааны өдрүүдийн дараа монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгохоор зэхэж байна. Сонгуулийн үйл явцыг “Сонгогчдын мэдрэлийг барах шиг болж байна” гэж шинжээч хэлэв.

Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болох магадлалтай гэж шинжээчид үзэж буй юм. Түүний гол өрсөлдөгч нь АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга гэнэ. Ардчилсан нам өдгөө парламентын сөрөг хүчин болсон байгаа билээ. 

Эх сурвалж: www.dw.com

Дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу. 

Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай таны мэдэх ёстой 4 зүйл 

Энэ даваа гаригт монголчууд гурван нэр дэвшигчээс нэгийг нь Ерөнхийлөгчөөр сонгоно. МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга болон МАХН-аас сүүлийн мөчид нэрээ дэвшүүлж чадсан С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөж байна. 

Эх сурвалж: www.washingtonpost.com

Дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
31
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.