Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголоо харьцуулъя: “Apple” компани VS Монгол

Төсвийн орлого "Apple" компанийн орлогоос 100 дахин бага


 

Гаднын орнуудтай бид өөрсдийгөө жиших дуртай. Дараагийн Катар, Сингапур болно гэдгээс эхлээд АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орны жишгийг Монголд нэвтрүүлнэ гэж ярьдаг. Ээж нар “Айлын хүүхэд тоо тоолж байхад” гэж ярьдгаас харвал бидний төрөлх араншин аливааг хооронд нь харьцуулах юм уу даа. 
Тиймээс “Ub.life”-ийн уншигч танд бид лхагва гараг бүрт Монгол Улсаа сонирхолтойгоор харьцуулсан мэдээлэл хүргэхээр боллоо. 
Эхний удаа дэлхийн технологийн хамгийн том компанийн нэг “Apple”-тай эх орноо харьцуулаад үзье.

 

1. “Apple” компанийн ухаалаг гар утасны сүүлийн загвар болох iPhone 5SE загварын утсыг дэлхий даяар 399 ам.доллараар борлуулж байгаа нь манайхаар 796 мянган төгрөгтэй тэнцэж байна. Хамгийн хямд iPhone гэдгээрээ алдартай. 

Тэгвэл Монгол хүний сарын дундаж цалин 868 мянган төгрөгтэй тэнцдэг. 

 

2. “Apple” компанийн энэ оны нэгдүгээр улирлын орлого 50.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 101 орчим  их наяд төгрөг болж байгаа юм. 


Харин манай Төсвийн орлого энэ оны эхний улирлын байдлаар 1.095 их наяд төгрөгтэй тэнцжээ. Ингэснээр “Аpple”  компанийн орлогоос 100 дахин бага байгааг харуулж байна.

 

3. “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Хүк 2014 онд албан тушаалаа хүлээж авсан. Түүнийг гүйцэтгэх удирдлагыг гартаа авснаас хойш “Apple” компанийн орлого өссөн байдаг. Тухайлбал 2015 оны  эцсийн байдлаар цэвэр ашиг нь 18.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноосоо 400 сая ам.доллараар илүү байгаа юм. 


Тэгвэл манай Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг мөн л 2014 онд ажлаа хүлээж авсан. Түүнийг сайд болсон жил манай ДНБ 8.1 хувиар өссөн бол өнгөрсөн онд ердөө 2.4 хувиар өсчээ. 

 

4. “Аpple” компани энэ оны эхний гурван сард 51.2 сая ширхэг iPhone ухаалаг гар утсыг дэлхий даяар борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 10 сая ширхэгээр бага байгаа юм. 

Тэгвэл бид энэ оны эхний улиралд 413 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 100 мянган тонноор илүү байна. Гэхдээ үүнээсээ 482 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 30 сая ам.доллараар бага байна.  

 

5. Apple”-ийн iPhone ухаалаг гар утасны үнэ ерөөс өөрчлөгдөж байсангүй. Албан ёсны дэлгүүрүүдэд шинэ загварууд 499 ам.доллараас эхэлдэг.


Тэгвэл Монголд ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс болоод жил бүр үнэ хэлбэлздэг. Тухайлбал мэдээг бичигчийн хувьд 2009 онд iPhone 3G утсыг 650 мянган төгрөгөөр “Tedy” худалдааны төвөөс авч байв. Харин iPhone хэрэглэгчдийн фэйсбүүк группийн гишүүд худалдан авсан оноосоо шалтгаалаад ондоо үнэ хэлж байгааг доорх зургаас харна уу. 

 

 

6. “Apple” компани дэлхий даяар 115 мянган ажилтантай. Дэлхийн 17 оронд 475 дэлгүүртэй аж. 


Харин манайд Нийгмийн даатгал төлж, албан ёсоор ажил хийдэг 804.1 мянган хүн бий. Бид “Аpple” компаниас бараг долоо дахин олон ажилтантай гэсэн үг. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2016.09.13
Монголоо харьцуулъя: MCS VS Монгол
2
2016.05.11
Монголоо харьцуулъя: “Оюу толгой” VS Монгол
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
18
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.