Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгчийн сонгууль: С.Ганбаатарын “ГАЙХАМШИГТАЙ” 5 статистик


2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маш сонирхолтой болж, түүхэндээ анх удаагаа дахин санал хураалт болохоор болж байна. Энэ тааварлашгүй үр дүн гарахад хүргэсэн хамгийн гол хүн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар.

Гуравдагч хүчнээс хамгийн амжилттай сонгуульд оролцсон хүн

Сонгууль дүн гарах эцсийн мөч хүртэл хоёрдугаарт бичигдэж явсан тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдагч хүчнээс хамгийн өндөр дүн үзүүлсэн хүн боллоо. Тэр саналаа өгсөн нийт сонгогчдын 30.61%-ийн саналыг авсан. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.8%-ийн санал авсан нь өмнөх амжилтын эзэн байсан билээ.

МАХН-аас нэр дэвшигчийн том амжилт

МАН-аас өрх тусгаарласнаас хойш МАХН хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. 2013 онд нэр дэвшигч Н.Удвал ердөө 6.5%-ийн санал авч байсан юм.

Хамгийн олон тойрогт ялсан хүн

Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нийт сонгогчдын хамгийн их буюу 38.64%-ийн санал авсан. Тэр нийслэлийн 7 дүүрэг, нэг аймаг (Баянхонгор)-т ялсан бол С.Ганбаатар 10 аймаг, нэг дүүрэг, М.Энхболд мөн 10 аймаг 1 дүүрэгт саналын тоогоор тэргүүлсэн.

Анхны дахин санал хураалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаагаа дахин санал хураалт болохоор болсон нь С.Ганбаатарын амжилттай шууд холбоотой гэж үзэж болно.

Төсөөлөөгүй амжилт

Сонгуулийн өмнө болсон “Сант Марал”-ын судалгаагаар “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь та энэ сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ?” гэсэн санал асуулгад М.Энхболд улсын хэмжээнд 4-т, Х.Баттулга 8-д нэрлэгдсэн бол С.Ганбаатар эхний 10-т багтаж чадаагүй байсан юм. Сонирхуулахад, уг санал асуулгыг Б.Бат-Эрдэнэ тэргүүлж, Н.Энхбаярт хоёрт орсон байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
3 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
3 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
36
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.