Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгчийн сонгуулийн СОНИРХОЛТОЙ 15 СТАТИСТИК


1.Хамгийн өндөр санал авсан нь

Х.Баттулга: 517.478 (38.1%)

2.Хамгийн олон тойрогт ялалт байгуулсан

С.Ганбаатар, М.Энхболд тус бүр 10 аймаг, 1 дүүрэгт ялалт байгуулсан бол Х.Баттулга 1 аймаг, 7 дүүрэгт ялжээ.

3.Нэг тойрогт хамгийн өндөр хувь

Х.Баттулга Баянхонгорт 60.5% (23886)

4.Нэг тойрогт хамгийн олон хүний санал авсан

Х.Баттулга Баянзүрх 67336

5.Х.Баттулгын хамгийн өндөр хувиар ялсан тойрог

Гадаадад суугаа монголчууд 63.2%

6.М.Энхболдын хамгийн өндөр хувиар ялсан тойрог

Багахангай: 56.26%

7.С.Ганбаатарын хамгийн өндөр хувиар ялсан тойрог

Налайх 49.99%

8.Хамгийн өндөр ирцтэй тойрог

Баянхонгор 72.56%. Энэ тойрогт Х.Баттулга үнэмлэхүй ялсан.

9.Хамгийн бага ирцтэй тойрог.

Баянгол 56.68%. Энэ тойрогт Х.Баттулга ялсан.

10.Нэр дэвшигчид төрсөн нутагтаа хэдэн хувийн санал авсан бэ?

М.Энхболд: Төв аймаг 40.69% (ялсан)

Х.Баттулга: Баянхонгор 60.44% (ялсан)

С.Ганбаатар: Баянхонгор 10.46% (ялагдсан)

11.Хамгийн өрсөлдөөнтэй тойрог

Дорноговьд гурван нэр дэвшигч хамгийн ойрхон саналын зөрүүтэй байв.

С.Ганбаатар 9635 (33.95%)

М.Энхболд 9535 (33.6%)

Х.Баттулга 9206 (32.44%)

12.Хамгийн бага тоогоор ялалт шийдэгдсэн тойрог

Ердөө 100 саналын зөрүүгээр ялалт шийдэгдсэн хоёр тойрог байна. Дорноговьд 100 саналын зөрүүгээр С.Ганбаатар М.Энхболдын урд гишгэсэн бол, Сэлэнгэд 100 саналын зөрүүгээр М.Энхболдд С.Ганбаатарын өмнө гарчээ.

13.Ойрхон зөрүү

2009 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 3.8%-ийн саналын зөрүүгээр ялж байсан нь хамгийн ойрхон зөрүү байсан билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар хамгийн олон санал авсан хоёр эрхмийн саналын зөрүү 7.8% байв.

14.Сонгуульд ялсан нэр дэвшигчдийн авсан хувь

1997 Н.Багабанди 60.8%

2001 Н.Багабанди 58.1%

1993 П.Очирбат 57.8%

2005 Н.Энхбаяр 53.4%

2009 Ц.Элбэгдорж 51.2%

2013 Ц.Элбэгдорж 50.2%

2017 Х.Баттулга 38.64%

15. Ирцийн муруй анх удаа дээшлэв

1993 оноос хойш тасралтгүй уруудаж байсан сонгуулийн ирцийн дүн энэ жил анх удаагаа өгслөө. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 63.8% байсан бол энэ жил 66.5% болсон. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
9 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
9 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
0
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.