Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хоёр дахь санал хураалтын талаар таны мэдэх ёстой бүх зүйл


Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор эцэслээгүй ч хоёр дахь санал хураалт болох нь нэгэнт тодорхой болжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр дахь санал хураалттай холбоотой мэдээлэл хийлээ.

Хоёр дахь санал хураалт хэзээ болох вэ? 

Долоодугаар сарын 9-ны ням гарагт хоёр дахь санал хураалт болно. 

Хоёр дахь санал хураалт болон дахин сонгуулийн ялгаа юу вэ? 

Хоёр дахь санал хураалт авч байгаагийн үндсэн агуулга нь намууд шинэ нэр дэвшигч дэвшүүлэхгүй юм байна. Хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг үлдээж, санал авна. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хоёрын нэр үлдэх бололтой. 

Хэн санал өгөх вэ?

Бүх сонгогч оролцоно. Гадаадад амьдарч буй монголчууд ч хоёр дахь санал хураалтад санал өгөх учиртай гэнэ. 

Хоёр дахь санал хураалтын төсөв хэд орчим болох вэ? 

Урьдчилсан байдлаар 7.2 тэрбум төгрөгийн төсөвтэй болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна. Энэ мөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах төлөвтэй. 

Сонгуулийн сурталчилгаа хийх үү? 

Үгүй.

Хоёр дахь санал хураалтын үеэр 50+1 хувийн санал авахгүй, хоёр нэр дэвшигч тэнцвэл юу болох вэ? 

Дахин сонгууль явуулна. Дахин сонгууль явуулах үед намууд шинэ нэр дэвшигч дэвшүүлнэ. Хамгийн гол нь, өмнөх нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлөхгүй байх онцлогтой юм байна. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
44
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.