Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Буруу сэхсэн МАН ба унтаад босоод иртэл...


 

Сонин хачин ихтэй сонгууль болж байна. “Унтаад босоод иртэл Ганбаа ялагдчихаж” гэсэн постоор нүүр номын ньюсфийд өглөөг угтав. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын урьдчилсан дүн “албан ёсоор” гарлаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон саналаар тэргүүлсэн боловч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүйн улмаас дахин сонгууль явуулах нь тодорхой болж байна. Урьдчилсан дүнгээр, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд түүнийг удаалж, хоёр дахь санал хураалтад “Женко” Х.Баттулгатай өрсөлдөхөөр тунажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд ийнхүү анх удаа өрсөлдөгчдийн хэн нь ч 50+1 хувийн санал цуглуулаагүйгээс ард түмнийг сонгуулийн хоёр дахь шат тийш хөтөлж буй нь энэ удаагийн сонгуулийн хамгийн хачирхалтай үзэгдэл болов. 

“Унтаад босоод иртэл Ганбаа ялагдчихаж” гэдэг ч сонин. Улс төр сонирхогчдын хувьд болон олон жил сонгуульд оролцсон туршлагатай иргэдийн хувьд өчигдөр үдэш унтахдаа л санал хураалтын дүн өглөө босоход нэлээд өөрчлөгдөхийг гадарласан нь үнэн. 26-27-нд шилжих 00 цагийн үед М.Энхболд “сүүл мушгиж” яваа дүнтэй гутгаарт зогсож байсан. Ганбааг луйвардуулсан хэмээн уурлахын оронд саналын дэлгэц ассан 22 цагаас эхлээд л М.Энхболдын цуглуулсан санал өрсөлдөгч хоёроосоо аль аймгуудад хол илүүрхэж байсныг анзаарах хэрэгтэй. Алс хязгаар, харьцангуй хүн ам олонтой, тархаж суурьшсан багууд бүхий тэдгээр аймгийн дүн 00.30 цагт бүрэн ирээгүй байсан бөгөөд тэр үед М.Энхболд 5000 орчим саналаар С.Ганбаатарт хождож явсан. Сүлжээ нэвтрээгүй багууд олонтой алслагдсан Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын хэсгийн хороодын дүн хараахан ирээгүй байхад унтахаар хэвтсэн сонгогчид С.Ганбаатар, М.Энхболд хоёрын хэн нь хоёр дахь санал хураалтад тунахыг гадарласан гэсэн үг. Санал хураалтын дэлгэцээс шууд дамжуулж байсан телевизүүдийн эфир зогсоход 100 гаруй хэсгийн хорооны дүн ирж амжаагүй байсан ч тэдгээр аймгийн түрүүлж ирсэн багуудын дүнгээс харахад М.Энхболдын санал С.Ганбаатарынхаас илүүрхэх нь тодорхой байв. Тийм ч байв, ийм ч байсан хэмээх эргэлзээг арилгаж, дараагийн санал хураалтад тээнэгэлзэлгүй орохын тулд урьд шөнө дүн нь ирэхгүй дүлэгнээд байсан хар машинуудыг шалгах хэрэгтэй болов уу. Энэ нь нэг талаас МАН-ын луйврыг илчлэх гэж тэсч ядагсдын загатнааг тайлах, нөгөө талаас МАН нэр цэвэр өрсөлдөх таатай шалтгаан юм.

Санал хураалт хоёр дахь шат руу ухарч буй, нэр дэвшигч М.Энхболд нь хамгийн том өрсөлдөгч хэмээн харж байсан АН-ын нэр дэвшигчээс 100 гаруй мянган саналаар дутсан, юман чинээ санаагүй МАХН-ын нэр дэвшигчээс хоёр хүрэхгүй мянгахан саналаар л илүүрхэж байгаа бодит дүнд өөрсдийн дүгнэлтийг хэрхэн хийх, дараагийн шатанд яаж ажиллах нь наадмыг Элбэгээ ес дэх удаагаа нээхээр үлдэх, эсэхээс ч сонин. 

МАН юун дээр алдсан бэ? 

1.    МАН 250 мянган гишүүнтэй гэх эрт үеийн статистиктаа бардсан.

2.    УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын төлөө өгсөн хүмүүсийн санал автоматаар М.Энхболдод ирнэ гэсэн гэнэн хандлагадаа хайрцаглагдсан.

3.    МАХН-ыг хөдөөгүүр “хөлгүй” гэж бассан. МАХН хэдийгээр олон сум, багт өөрийн гэсэн үүр, сонгуулийн штаб огт ажиллуулаагүй боловч Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хувь улстөрчийн рейтингийг МАН тооцоогүй. Энэ алдаа АН-д ч бас хамаатай. Орон нутгаас Х.Баттулгад ирэх байсан саналаас С.Ганбаатар багагүй хуваасан бөгөөд эхний санал хураалтын дүн 50+1%-д хүрээгүйн “буруутан” нь С.Ганбаатар байсныг АН ч бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

4.    МАН-ын дэмжигчдэд МАН-ын зүгээс явуулж байсан сонгуулийн хар сурталчилгаа таалагдаагүй. Яагаад гэвэл, “Женко”-гийн дэмжигчдийн хүлээлтээс М.Энхболдыг дэмжигчдийн хүлээлт тэнгэр, газар шиг ялгаатай байдаг. Цахим орчинд М.Энхболдын пиарчид өөрийн нэр дэвшигчдээ Х.Баттулгаас ялгарах тавцан засаагүй. Х.Баттулгын араас хов жив хөөцөлдсөөр хамаг цагаа барсан. 

5.    Телевизийн шууд мэтгэлцээний үеэр МАН-ын нэр дэвшигчид зориулан зэхсэн зарим асуултаас М.Энхболд өөрөө ч ичсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
3
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.