Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фабио Базиле: Олимп, дэлхийн аварга болсон анхны итали жүдоч болно

Олимпийн аварга хүн байж, ДАШТ-д огт оролцож байгаагүй.


“Рио 2016” олимпийн аварга Фабио Базиле олимпийн дараа од болон хувирсан. Тэр сэтгүүлийн нүүрэн дээр заларч, телевизийн шоунд оролцон, бүжгийн тэмцээнд түрүүлж, урлагийн тавцанд чамгүй амжилт олсон. Гэвч тэр жүдодоо эргэн ирэхээр шийджээ. Хоёр сар жүдогийн эх оронд бэлтгэл хийсэн Фабио Унгарын нийслэлд болох ДАШТ-д дэлхийг дахин шуугиулахаар бэлтгэж байгаагаа “Ippon” сэтгүүлийн сурвалжлагчид ярьжээ.

-    ДАШТ эхлэхэд хоёр сар үлдлээ. Чи бүгдийг ялахад бэлэн байна уу, эсвэл дутуу зүйл байна уу?
-    Би юунд ч хэзээд бэлэн байдаг гэдгээ байнга хэлдэг байсан. Би 2014 онд ч бэлэн байсан. Харин одоо 2017 он болж байна. Анх удаагаа ДАШТ-д оролцоно гэхээр инээдтэй ч юм шиг. Олимпийн аварга хүн байж, ДАШТ-д огт оролцож байгаагүй. Японд хоёр сар бэлтгэл хийгээд би шинэ өндөр түвшинд гарснаа мэдэрч байна.
-    “Рио 2016” наадмын финалд Ан Баулд хийсэн мэхээ санаж явдаг байх. Гэхдээ дараа нь та Токиогийн Их Дуулгын эхний тойрогт Исодад эхний тойрогт л ялагдсан. Будапештэд аль Базилег нь бид харах вэ?
-    Тэр өдөр нь л харах болно доо. Одоо би энэ талаар бодохгүй байгаа. Тайван сайхан амьдарч, бэлтгэлээ хийж байна. ДАШТ бол миний хувьд бусад тэмцээнтэй л адилхан тэмцээн. Өөрийгөө өөрчлөх, барилдаанаа солих бодолгүй байна. Цаашид ирэх ялалт болгоноо дэмжиж тусалдаг хүмүүстээ зориулсан хэвээр байх болно.
-    Таны фэний тоо маш их болсон болохоор их олон хүнд зориулах нь дээ.
-    Тиймээ, энэ бол сайн хэрэг. Гэхдээ би намайг амжилт олж, аварга болохоос өмнө итгэж, туслаж байсан хүмүүсийг илүү боддог. Ялангуяа Италийн шигшээ багийн ерөнхий менежер Мүраками. Мүраками бол надад хамгийн анх итгэл хайрласан хүн. Одоо би ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа ч тэр надад техникийн талын зөвлөгөө өгдөг. Түүнд маш их талархаж явдаг.

-    ДАШТ-ий медалийн хувь заяа сугалаанаас их хамаардаг гэдэг. Харин танд хэнтэй таарах нь хамаагүй юу?
-    Яг шударгаар хариулахад хүчтэй, сайн өрсөлдөгч нартайгаа шууд таарвал баярлах болно. Хэцүү байх тусмаа сонирхолтой байдаг.  
-    Тэгвэл эхний тойрогт хэнтэй таармаар байна?
-    Хэн ч байсан яахав. Би хэн нэгнийг онцлохгүй.
-    Асуултыг өөр янзаар тавья. Таны жинд хамгийн хүчтэй бөх хэн бэ?
-    Абе, Маргвелашвили, Ан, Зантарая нар хүчтэй.
-    Ярилцлага өгсөнд баярлалаа.
-    Баярлалаа. Одоо би 10 хоног амарна. Дараа нь Туринд дасгалжуулагчтайгаа бэлтгэлээ үргэлжлүүлж, ДАШТ-д бэлтгэх графикаа гаргана. Үнэнийг хэлэхэд би ямар нэг юмыг урьдчилан төлөвлөх дургүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
36
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.