Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Говь" компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ

Энэ сарын 14-нд “Говь” компанийн үйлдвэрийн дээврийн хэсэгт гал гарсан.


Энэ сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, энэ сарын 25 буюу өнгөрсөн ням гарагаас “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Галын мэдээ монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна  гэсэн үг. Говь бол  1700 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 160 мянган малчин өрхөөс жилд 750 мянган тн түүхий ноолуур худалдан авч боловсруулдаг, улсад жилд 13 тэрбум төгрөгийн татвар төлдөг, Монголыг дэлхийд сурталчилдаг үндэсний брэнд, манай улсын шилдэг аж ахуйн нэгж билээ. Ийм ч учраас Засгийн газар "Говь" ХК-даа дэмжлэг үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан  Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж,  монголчууд  гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавал эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна гэв.

“Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал  илэрхийллээ. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэлээ. 

Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацааг сунгах тал дээр Засгийн газар дэмжиж байгаа. Гал гарсан тэр шөнө Ерөнхий сайд онцгойгийнхонтой холбогдож, үүрэг даалгавар өгч байсан төдийгүй өнөөдрийг хүртэл манай асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэж Ц.Баатарсайхан захирал энэ үеэр хэлсэн юм. 

“Говь  шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа. Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
46
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.