Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аагим халууныг даван туулахад тань туслах 12 зөвлөгөө

Ойрын өдрүүдэд +33 хүртэл халах төлөвтэй байна.


1. Бугуйгаа үе үе усанд дүр



Венийн судсаа усанд дүрж сэрүүцүүлснээр цусны эргэлт хурдасч, сэрүүцэхэд тань сайнаар нөлөөлнө. Энэ аргыг 2-3 цагийн давтамжтай туршвал зохимжтой.

2. Согтууруулах ундаанаас хол бай
 



Хүйтэн шар айраг ууж сэрүүцнэ гэж боддог бол та эндүүрчээ. Согтууруулах ундааны 
төрлийн зүйлс нь биеийн дулааныг нэмэгдүүлж, шингэний дутагдалд оруулдаг 
байна. Мөн бие дэх шингэний хэмжээг багасгадаг каффейны агууламжтай ундаанаас татгалзахыг хичээгээрэй.

3. Халуун ногоотой хоол ид
 



Карри, халуун чинжүү зэргийн часхийсэн амт таныг сэргээж, биеийн дулааныг бууруулна. Ингэснээр хөлрөх асуудал ч намжина. 

4. Бүлээн шүршүүрт ор



Унтахын өмнө хэт халуун биш, хэт хүйтэн ч биш усанд орох нь биеийн дулааныг бууруулна. Энэ нь биеийн халуун хүйтнийг тэгшитгэдэг сайн талтай.

5. Гэгээлэг өнгийн хувцас өмсөөрэй



Нарны гэрэл бараан өнгөнд хамгийн их хуримтлагддаг бол цайвар өнгөнөөс ойдог билээ. 

6. Орны даавуугаа хөргөгчинд хийгээд үз



Цагаан хэрэглэлээ гялгар уутанд хийгээд хоёроос гурван цаг хөргөгчид байлгаарай. Шогийн инээдтэй санагдаж байгаа ч бүгчим шөнийг давахад энэ арга танд туслах нь гарцаагүй. Итгээрэй. 

7. Нүдээ аниад төсөөл


Халуун байна гэж үглэхийн оронд  хэсэг амарч, нүдээ анин цастай өвлийг төсөөлөөрэй. Судлаачид бидний төсөөлөл биеийн хэмд нөлөөлөх шидтэй гэдгийг тогтоосон юм шүү! 

8. Нойтон алчуур авч гараарай



Халууцсан үедээ, алчуураа гаргаад л сэрүүцэж болох нь.

9. Аль болох их ус уу



Ямар нэг хийжүүлсэн ундаа, элсэн чихэртэй шүүс ууснаас зүгээр л хүйтэн ус нь таны амны цангааг тайлж, биеийн дулааныг бууруулна. 

10. Нойтон алчуур= Хүйтэн ундаа



Гал тогооны алчуур, эсвэл ариун цэврийн цаасыг сайтар норгож, уух юмныхаа савыг бүрээд хөргөгчид 20 минут байлгахад хага ташим хүйтэн ундаатай болж болох нь. 

11. Мөстэй кофе



Кофены улаан ногоон фенүүдэд гэж хэлэхэд, кофендоо жирийн мөс биш харин хөлдөөсөн кофе хийвэл амт нь алдагдахгүй. 

12. Гаатай бохь+хүйтэн ус= Coolness 

 

 

 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.