Хайх зүйлээ бичнэ үү

мин

Гадаадын ажиглагчид МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавьлаа

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллага хэвлэлийн хурал заралж ажлаа тайлагналаа.


Өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийсэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид өнөөдөр сонгуулийн урьдчилсан шатны дүгнэлтийг танилцууллаа.

Тэд Сонгууль зохион байгуулалт сайн, өрсөлдөөнтэй байсанд ам сайтай байв. Гэвч хэд хэдэн дутагдлууд байсныг дурдсан юм. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын шүүхийн шатанд байгаа хэргийн улмаас нэр дэвшигчтэй холбоотой тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа аж.

Мөн хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа өргөн цацагдсан ч дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр дутмаг байсанд шүүмжлэлтэй хандлаа. Сурталчилгаа өргөн хүрээнд цацагдсан ч улс төртэй холбоотой үг хэллэг нь гаднынхныг гадуурхсан хэл ярианаас ангид байгаагүйг ажиглагчид онцлов.

Хурлын үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос " Өчигдөр үнэхээр гайхалтай зүйлийг харууллаа. Монголчууд дараагийн ерөнхийлөгчөө чөлөөтэй сонгох боломжийг эдлэн, санал авах байруудад технологийг хэрхэн сайн ашиглаж болдгийг хараад европын олон улстөрч атаархсан биз ээ" гэв. Оролцогч талууд нь сонгогчдын бүртгэлийг үнэн зөв, бүх сонгогчийг хамруулсан зэрэгт ерөнхийд нь итгэж байгаагаа мөн илэрхийллээ.

"Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсны дараа ес орчим хоног энд байна. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэг итгэж байна" гэж ЕАБХАБ-ын сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Геерт-Хинрич Аренс хэлж хурлыг өндөрлүүллээ.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр нийт 150 орчин өргөдөл гомдол ирснээс 86 орчим нь санал худалдаж авах тухай гомдлууд байсан аж. Ажиглагчид дахин санал хураалтад хамтран ажиллах бөгөөд 30 улсаас ирсэн 66 ажиглагчид ажиллаж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
44
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.