Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МАХН, МАН, АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн дүнгийн талаар хэлсэн 19 ХУРЦ ЭШЛЭЛ

Тэд Сонгуулийн үр дүнд ямар байр суурьтай хандаж байна вэ?


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар сонгуулийн дүн гарсны дараа буюу өнөөдөр  намынхантайгаа хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний хэлсэн гол эшлэлүүдийг хүргэж байна. 

Хамгийн эхэнд МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийсэн. Тэрээр:

  • Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй.
  • СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. 
  • МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй.
  • Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй.
  • Бид Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, саналыг тоолох болно.
  • Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна.

Үүний дараа МАН-ын нэр дэвшигч М.Энхболд намынхантайгаа хамт хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр хэлэхдээ:

  • Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. 
  • Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно.  
  • Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй.
  • Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. 
  • 60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг байсан. 
  • Мэтгэлцээний үеэр газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. 
  • Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болно.
  • Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-нд ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. 
  • Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна.

Хамгийн сүүлд АН-ынхан нэр дэвшигч Х.Баттулгын хамт хэвлэлийн хурал хийлээ. Нэр дэвшигч Х.Баттулга хэлэхдээ:

  • Хүнд сонгууль болсон. 100 гаруй мянган саналаар илүү байна гэдэг бол давуу ялалт.
  • Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан ч хуулийн 50+1 хувь гэсэн хатуу заалтыг баримталж, дахин санал хураалт явуулахаар болж байна. 
  • Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. 
  • Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчдад үйлчилж байна.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
39
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.