Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Суут найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагын түүвэр гарна

Монголын уншигчид суут найруулагчийн бодлыг монголоороо унших боломжтой болж байна.


Долоодугаар сарын 1-нд буюу ирэх бямба гарагт Оросын суут найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл ярилцлагаас бүтсэн “Хугацаан доторх хугацаа” номын нээлт болно. 1970-1986 онд бичсэн өдрийн тэмдэглэл хийгээд Оросын болон гадаадын сэтгүүлчдэд өгсөн ярилцлага багтжээ. Түүнчлэн “Алсын удирдлага”, "Хүсэл шунал" зэрэг бүтээлээрээ олон улсын наадмуудад удаа дараа амжилттай оролцсон найруулагч Сахьяагийн Бямба өөрийн багш, Тарковскийтой цөөнгүй жил хамтран ажилласан Вадим Юсовын ярилцлагыг Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссийн бичсэн дуртгалын хамт хөрвүүлэн хүргэж буй. 

“Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргаж буй номын нээлтийг тохиолдуулан “Алтан хальс” холбооноос А.Тарковскийн “Сталкер” киног гаргах аж. Үзье гэвээс бямба гарагийн 16.00 цагаас iCinema-г зорих хэрэгтэй. Номын нээлт киноны араас үргэлжилнэ. 

Күросава, Бергман нарын тэргүүн эгнээний найруулагчдын биширч явдаг хэмээн нэрлэсэн Андрей Тарковский бол кино урлагт хайртай хүн бүрийн заавал анхаарах учиртай уран бүтээлч билээ. Уран бүтээлийн эрх чөлөөг нь хавчин хяхаж байснаас Баруунд амьдрахаас өөр аргагүй болсон А.Тарковский амьдралынхаа туршид бүрэн хэмжээний долоохон бүтээл гаргасан ч түүгээрээ кино урлагийн замналыг эгнэгт өөрчилсөн хэмээн үнэлэгддэг. Өөрийн гэсэн онцгой кино хэлийг бүтээж чадсан түүний кинонууд хаанаас нь ч үзсэн эзнээ шууд илтгэдэг. Маш өвөрмөц бөгөөд гүн агуулгатай, ид шидийн гэмээр уур амьсгалтайгаараа олонд танигджээ.

 

Өмнөх үгээс

“Шидэт дэнлүү” нэртэй 1987 онд хэвлэгдсэн гарсан намтартаа И.Бергман Тарковскийн бүтээлийг гайхамшигтай зүйрлэсэн байдаг. “Нэг мэдэхнээ би түлхүүрийг нь эрээд олохгүй байсан өрөөнийхөө босгон дээр зогсож байв. Түүний дотор нь чөлөөтэй хэсдэг тэр өрөөнд орохыг би ямагт хүсдэг байлаа. Миний хэлэх гээд чаддаггүй байсан зүйлийг тэр хүн чөлөөтэй илэрхийлж буйг хараад надад урам зориг төрсөн. Миний хувьд Тарковский шилдэг нь. Тэр киноны мөн чанарыг хамгаас оновчтойгоор илэрхийлдэг шинэ хэл бүтээсэн. Амьдралыг зүүд мэт, толин тусгал мэт харуулдаг кино хэл”.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс. 

А.Тарковскийн бүрэн хэмжээний долоон бүтээл: “Иваны бага нас”, “Андрей Рублёв”, “Солярис”, “Толь”, “Сталкер”, “Санагалзал”, “Амин тахилга”.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
7
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.