Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөлбөмбөг: Хятадууд үнэтэй наймаа хийж чадахгүй боллоо

45 сая юаниас илүү мөнгөөр гадаад тоглогч худалдан авсан тохиолдолд Хөлбөмбөгийн холбоонд наймааны дүнтэй ижил хэмжээний мөнгийг шилжүүлж байхаар болжээ


Хятадын хөлбөмбөгийн холбооноос тамирчдын шилжилт, хөдөлгөөн, худалдаа наймаанд хязгаарлалт тавьсан байна. Энэ сарын 19-нөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн шинэ дүрмээр Супер болон нэгдүгээр лигийн нийт 32 баг 45 сая юаниас (5,9 сая орчим евро) илүү мөнгөөр гадаад тоглогч худалдан авсан тохиолдолд Хятадын хөлбөмбөгийн холбоонд наймааны дүнтэй ижил хэмжээний мөнгийг шилжүүлж байхаар болжээ. Өөрөөр хэлбэл 40 сая еврогоор тоглогч авсан бол бас 40 саяыг холбоонд шилжүүлж, нийт 80 сая евро зарлагдана гэсэн үг. Гадаадын легионерийн үнэ хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Хэрэв “Шанхай Шанган” энэ жил Бразилийн Халкыг худалдан авсан бол 112 евро үрэх байжээ. Дотоод тоглогч нарын хувьд ч дүрэм ижил, харин үнийн дүн нь 20 сая юаниас (2,6 сая евро) илүү бол хэмээн тогтжээ.

Хятадын хөлбөмбөгийн холбооноос энэ хязгаарлалтаар багуудын үр ашиггүй зардлыг багасгаж, тэдэнд дотоодын нөөц бололцоогоо хөгжүүлэх шаардлага тавьж байгаа юм. Албан бус эх сурвалжаар Хятадын Коммунист намаас Хөлбөмбөгийн холбоондоо сануулга өгсөн гэж мэдээлж байгаа. Сүүлийн хоёр жил хэт их мөнгөөр гадны оддыг худалдан авч, дэлхий нийтийг гайхуулсан ч тааруухан тоглогчид ч их үнээр ирж, маш өндөр цалин авдаг жишиг тогтсон байсан билээ. Ингээд л дээд дарга нараас “ЗОГС” гэсэн тушаал буужээ. Яг л цагтаа буусан тушаал. Учир нь Халк, Оскар, Тевес, Пато нарын араас энэ зун Диего Коста, Обамеянг нар Хятадад ирэхээр чемодан саваа зэхэж байсан юм. Энэ сарын 19-нд Хятадын зуны наймаа эхэлсэн ч шинэ дүрмийн улмаас зах зээл хөдлөөгүй л байна. Өнгөрсөн өвөл 90 сая еврогоор яригдаж байсан Диего Костаг энэ зун авбал 180 сая евро зарлагадах тул Хятадын багууд одоо том наймаа хийхгүй болсон.
Хөрөнгө мөнгөнөөс гадна гарсан бас нэгэн өөрчлөлт бол “2018 оноос эхлэн Хятадын АШТ дээр талбайд гарах гадаад тоглогчийн тоо 23 наснаас залуу тоглогчийн тоотой тэнцүү байх ёстой” гэсэн дүрэм. 2018 оны ДАШТ-д орох эрхээ алдаад байгаа Хятадын шигшээ баг өөрийн залуу тоглогчдоо дэмжиж, 2022 оны ДАШТ-д бэлтгэхээр шийджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
20
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.