Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хөөсний баяр” энэ амралтын өдрүүдэд болох гэж байна

Энэ өдөр "Playtime" наадмын тасалбар хямдралтай үнээр худалдаалагдана.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 7 сарын 1,2-нд 13 цагаас 20 цагийн хооронд “Хөөсний баяр” болох гэж байна. Энэхүү өдөрлөгөөр та японы гоо сайхны мэргэжилтүүнээс зөвлөгөө авч, олон олон гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтойгоос гадна уйдах завгүй хөгжилтэй арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Арга хэмжээнд “Mild” косметиксийн онцолж буй Япон гоо сайхны 10 брэнд оролцох ба брэнд бүрийн төлөөлөл япон мэргэжилтнүүд шууд зөвлөгөөг асар бүрт өгнө. Та өөрт болон өөрийн гэр бүлд шаардлагатай гоо сайхан, арьс арчилгаа, витамины талаарх зөвлөгөөг авах боломжтой.

Асар бүрт байрлах брэндүүд цаг тутам бэлэгтэй тэмцээн, сургалтуудыг зохион байгуулна. Мөн хөөстэй холбоотой шагналтай, хөгжөөнт тэмцээн цаг тутам болно. Ямар бэлэг дагалдах талаар эвентийн хэлэлцүүлэг хэсгээс дэлгэрэнгүй хараарай.

Нийт 5000 хүнд зориулсан гарын бэлгийг “Mild” косметикс онцлох брэндүүдтэй хамтран бэлдсэн. Aрга хэмжээнд ирсэн хүн бүр бэлэгтэй харих боломжтой.

Албан ёсны эрхтэй Япон гоо сайхны брэндүүдийн сугалаат, хямдралтай худалдаатай. Та бүхэн гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ өдөр олно гэдэгт итгэлтэй байна.

Тайзан дээрх амьд хөгжмийн тоглолт, болон “Playtime” наадмын тасалбарын хямдралтай худалдаа, оролцогч хамтлаг, DJ нарын тоглолтууд болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялангаа хоёр өдрийг бэлэгтэй, хэрэгтэй мэдээлэлтэй, хөгжөөнд тоглоомтой зугаатай өнгөрүүлээрэй.

Мөн энэ жилийн шилдэг косплэй дүрд хувирагчийг шалгаруулах тэмцээнийг "Хөөсний баяр"-ын үеэр шалгаруулах болно.  Мөн арга хэмжээнд оролцогчид нэгдэн хөөстэй ёслол хийхээр төлөвлөж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.