Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 7-нд товлогдлоо

Ирэх долоо хоногийн баасан гарагт болно.


Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын товын талаар хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд буюу ирэх баасан гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дахин санал хураалтаар МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар нэр дэвшин өрсөлдөх юм.  

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулан зохих шийдвэр гаргасныг мэдээлж байна.

Хоёр дахь санал хураалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарсан. Саналын хуудасны хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан. Мөн саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломж, тээврийн хэрэгслийн боломжийг бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан. Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар боллоо” гэлээ.

Харин гадаадад байгаа иргэдийн саналыг долоодугаар сарын 4, 5-нд явуулахаар болжээ. Мөн энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан байна.

Угтаа хоёр дахь санал хураалтын өдрийг Сонгуулийн ерөнхий хорооноос долоодугаар сарын 9-нд товлосон. Гэвч энэ нь иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр ийнхүү наашлуулжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
26
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.