Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амжилтанд хүрэх "3x" зарчим буюу хувийн санхүүгээ удирдаж сурах нь

Хүн бүхэн санхүүгээ удирдаж, хянаж чадна.


Сар гаруйн өмнө танил маань “Сандалдаа тухалж сууснаар хаа ч хүрдэггүй” гэж Конрад Хилтон хэлжээ. Чамд энэ үг юу гэж ойлгогдож байна вэ” гэж надаас асуув. “Манай монголчуудын хэлдгээр “Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэгтэй адил юмуу” хэмээн хэлж амжаагүй байтал араас нь залгаад “Хоёулаа сандал дээрээ арай л удаан шигдээд байгаа юм биш биз” гэж анхааруулав.  

Би танилдаа хариу хэлээгүй ч, дотроо “Би сандлаасаа ховхорч хаана хүрэх ёстойг, надад харьяалагдах миний амжилт юу байж болох”-ыг эргэцүүлж эхлэв. Сонирхолтой нь, дээрх асуултын хариулт өөрөө надад “ирсэн” юм.

Найзаасаа бэлгэнд авсан, хэвлэх үйлдвэрийн үнэр нь ч гарч амжаагүй нэгэн шинэ ном амжилтыг арай өөрөөр томъёолж, тодорхойлох сэдлийг надад өгсөн. Амжилт хүн бүрт харилцан адилгүй. Юуг, хаа хүртэл явснаа амжилт гэж үзэх нь ч хүн бүрт өөр өөр. Зарим нь амжилтыг эрүүл мэнд, боловсрол, ажил мэргэжил, гэр бүл гэж хувь хүний хөгжлөөр тодорхойлно. Нөгөө хэсэг нь байр, машин, эд баялаг гээд амьдралын хэрэгцээгээр хэмжинэ. Энэ бүхэн бүгд л амжилт мөн. Хүн бүрийн амьдралыг үзэх, үнэлэх мөн чанар ялгаатай учраас дотоод ертөнцөөрөө тодорхойлох амжилтын тухай ойлголт ч харилцан адилгүй байх нь зөв. Харин амжилтанд хүрэх жор бол нэг, амжилтын төлөө алхаж байгаа бүхэн адилхан нэг л цэгээс эхэлдэг. Тэрхүү цэг бол ердөө л өөрийгөө хянах, сонсох тухай юм гэдгийг энэ номноос ойлгосон юм.

Миний өмнө байгаа “Хувийн санхүүгээ удирдаж Амжилтанд хүрэх “3х” зарчим” номонд таны мөрөөдөж, зорьж, амжилт гаргахаар хүсч буй бүхэнд санхүү, мөнгө зайлшгүй дагалддаг, харин тэрхүү хувийн санхүүгээ зөв удирдаж сурах нь ямар чухал болохыг энгийнээр жишээлэн ойлгуулжээ. Зохиогчийн томъёолсон хувийн санхүүгээ удирдах “3Х” зарчим буюу хөтлөх, хэмнэх, хуримтлуулах дадлыг өөртөө суулгаснаар амьдралын зорилго, зорилт, үнэт зүйл, хэв маягаа таньж, тодорхойлж чадах юм. Товчхондоо таны гаргах, хүрэхээр тэмүүлж буй амжилт бол хөтлөх, хэмнэх, хуримтлуулах дадлаас эхэлнэ. Энэхүү 3Х дадлыг өөртөө суулгаснаар мөн л 3Х буюу Хараат бус, Хангалуун, Хамгийн ихээр хүсч байгаа амьдралаа цогцлоож чадах мэт.

Түүнчлэн энд зөвхөн яаж хэмнэж, яаж хадгалах тухай бус, яагаад хадгалах ёстойг, хадгалснаар юуг өөртөө шинээр бий болгох, өөрийгөө шинээр танихад суралцана. Өөрөөр хэлбэл мөнгө, санхүү таныг ч, таны амьдралыг ч удирдахгүй, харин та өөрөө хэтэвчнийхээ эзэн байх ёстойг цаг ямагт сануулна.

Бас нэгэн олзуурхууштай нь энэхүү ном, эдгээр зарчим бодит амьдралаас урган гарсан учир таны асуухыг хүссэн зүйл, эсвэл бүтэлгүйтэл бүр чинь бусдын туршлагаар хариулт болж номонд оржээ. Номын зохиогч долоон наснаасаа эхлэн өөртөө дадал болгосон, хуримтлуулсан туршлага, бусадтай зөвлөж, ойлгосон бүхнээ жишээ болгон буулгасан байна. Тийм учраас хаа нэгтэйгээс орчуулсан, өөрөө оролдож үзээгүй байж мэдэмхийрсэн зүйл энд байхгүй.

Энэ номыг уншихыг ойр дотны хүмүүстээ зөвлөхөд өнөөх л зуршлаараа “Уншиж дуусаад надад дамжуулаарай, би уншчихаад өгье” гэж байсан юм. Гэвч энэ бол ганц удаа уншаад орхимооргүй, байнга сөхөж харж, өөртөө сануулж байхаар зөвлөгч, хөтөч байж чадах ширээний ном. Хэрвээ та сандалдаа шигдэн суугаад “Болж өгвөл, мөнгөтэйсэн бол” хэмээн бодож байгаа бол хайснаа, эрснээ олоход энэ ном хөтөч болж чадна гэдэгт итгэлтэй байна. Сайн ном, гэрийн сайн багш гэдэг дээ...

Б.Сувд-Эрдэнэ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
25
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.