Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Майк Тайсоны “чих идэлт”-ийн 20 жилийн ой

Мадам Тюссогийн музей Тайсоны баримлыг Спортын тасгаас Аймшгийн хэсэгт шилжүүлсэн байна.


Хорин жилийн өмнө буюу 1997 оны зургаадугаар сарын 28-нд мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн шуугиантай тоглолт болсон юм. Бокс гэлтгүй спорт, хүн төрөлхтний түүхэнд ч үзэж харагдаагүй гэж хэлвээс зохилтой.
WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга цолын төлөө Майк Тайсон, Эвандер Холифилд нар өрсөлдсөн энэ тулааны талаар хүн бүгд сонссон байх. Тэр орой Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хазаж, ертөнц даяар каннибал нэртэй болсон юм.

Бичлэгээс харахад Холифилд өвдсөндөө хашгаран, үсчиж байгаа ч үзэгчид, шүүгч юу болсныг огт ойлгоогүй. Хэсэг завсарлаад тоглолтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ч тулаан удсангүй. Хүний махны амтанд орсон Майк дахин чихийг нь хазсан. Гэхдээ энэ удаад нөгөө чихийг нь хазаж, хэсгийг нь тасалсан гэж байгаа. Гуравдугаар үеийн дараахь завсарлагаагаар талууд рингэн дээр муудалцаж, цагдаа нар зодооныг таслан зогсоосон.

Холбооноос Холифилдийг ялагчаар зарлаж, хүний махан хүнстэн Тайсоны тоглох эрхийг хассан билээ. Сонирхолтой нь Эвандерийн чихний тасарсан хэсгийг олж, эмнэлэгт оёж, нийлүүлсэн.

Сэтгүүлчид Тайсоноос яагаад хазсан талаар нь асуухад тэр юу ч хариулж чадаагүй. Энэ тоглолтын дараа Мадам Тюссогийн лаан тосон баримлын музей Тайсоны баримлыг Спортын тасгаас Аймшгийн хэсэгт шилжүүлэн, хүний махаар хооллогч Ханнибал Лекторын хөшөөний дэргэд байрлуулсан байна.

Хэдий хэрүүл маргаан гарч, нэгнээ гэмтээсэн ч боксчид бол эр хүмүүс. Хэдхэн хоногийн дараа тэд Нью-Йоркт сагсан бөмбөгийн тэмцээний үеэр лифтэнд санамсаргүй тулгарсан. Хүмүүс одоо зодоон болох нь дээ гэж бодож байтал Майк “Чи зүгээр үү” хэмээн асууж, Эвандер ч “Зүгээр ээ” гээд тэдний харилцаа хэвийн байдалдаа орсон. Тайсон “уучлаарай” гэж хэлж чаддаггүй хүн тул “Зүгээр үү” гэсэн асуултаар нь Холифилд уучлал гуйж байгааг нь ойлгосон хэрэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.