Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Япон охидын шинэ трэнд “Өнгө өнгийн арьс”

Тэдний зураг твиттерт хүчээ авч, 27-ны өдөр өөр өөр өнгийн арьст гяру гэдэг хэштаг хүртэл гарч, трэнд болон хувирсан.


Япон охид гудамжны загварт шинэ урсгал, этгээд загвар гаргахдаа гарамгай. Энэ зуны гол трэнд бол арьсаа будах гэж тэд дэлхий дахинд зарлан тунхаглаж байна.

Энэ моодыг гаргасан модель Мияако “Бид хамгийн хөөрхөн. Өнгө бүрийн арьстай манай гяру буюу gal охид харь гаригаас ирсэн мэт үнэхээр гайхамшигтай” гэж ярьж байна.

“Хурц тод өнгийн үс моодонд орсон юм бол тийм өнгийн арьс ч яагаад болохгүй гэж. Ёстой хөөрхөн байх ёстой гэж бодсоор байгаад нэг л мэдэхэд өөрөө хийж эхэлсэн”

Үнэхээр ч сансраас бууж ирсэн мэт олон өнгийн арьст охидын зураг твиттерт шуугиулж, олны анхаарлыг татсан юм.

“Би багаасаа Шибүя, Харажюүкүгийн “хар” царайт гяру охидын стильд дуртай байсан. Одоогийн олон өнгийн арьст гяру стильд манга, комиксийн нөлөө их”  

Мияако эхлээд ганцаараа арьсаа будан, олныг гайхуулж байсан ч өөр бусад охидууд будсан явахыг харахыг хүсэн, “Өнгө өнгийн арьст охидын зураг авалт” санаачилжээ. Түүний уриалгад модель, загвар өмсөгчид, манга зохиолч, загвар зохиогч гээд олон хүн нэгдэж, Токиод зураг авалт амжилттай болж өнгөрсөн.

“Хамаг биенээс адреналин ялгарч, сэтгэл хөдлөөд. Ямар сайхан юм гэж магтахад ч үг цөөдсөн. Охидууд зургаа авахуулаад бүгд өөрсдөдөө итгэлтэй болсон нь мэдэгдсэн”

“Жирийн үеийн өөртэйгөө, ердийн дэлхийтэй харьцуулахад өөр ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Бид хэт эрх чөлөөтэй”

Тэдний зураг твиттерт хүчээ авч, 27-ны өдөр #異色肌ギャル буюу өөр өөр өнгийн арьст гяру гэдэг хэштаг хүртэл гарч, трэнд болон хувирсан.

“Өөр өнгийн арьст гяру гэж төрөл байдгийг анх удаа мэдэж авлаа”, “Маш хөөрхөн болохоор нь зурагнуудыг нь хадгалсан”, “Хэдэн цаг харсан ч уйдахгүй гоё байна" гэх зэрэг сэтгэгдэл үлдээжээ.

“Харсан танд сонирхолтой байгаа бол яагаад өөрөө туршаад үзэж болохгүй гэж. Гоё шүү” гэж Мияако уриална.  

Мияакогийн мөрөөдөл бол арьсаа будах шинэ гяру стилиэ улам олон хүнд хүргэж, дэлхий дахинд таниулах явдал.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.