Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хэрхэн илүү АЗ ЖАРГАЛТАЙ, СЭТГЭЛ ДҮҮРЭН хүн болох вэ?

Баяртай бодлоор цэнэглэх дараах аргуудыг туршаад үзээрэй!


Толгойд багтаж ядам жаргалтай бодлуудын нууц юу вэ?

Аз жаргалтай бодлоор өөрийгөө цэнэглэх дараах аргуудыг туршиж үзэцгээе!
Маш олон хүн доорх аргуудыг цөөнгүй удаа туршиж, ач тусыг нь олж авсан юм.

Талархал, талархал ,талархал



Өөрт байгаа сайн зүйлсдээ талархаж амьдарна гэдэг аз жаргалаар өөрийгөө цэнэглэх хамгийн үр нөлөөтэй арга.

Талархал таныг сэтгэл дүүрэн болгоно.
Хувийн болон албаны харилцааг тань бэхжүүлнэ.
Сайхан сэтгэгдэл төрүүлж, аятай таатай хүн болно.

Хүрэл медальтангууд мөнгөн медаль авсан хүнээс жаргалтай байдаг. Учир нь тэд медальгүй хоцроогүйдээ талархдаг.

Үүнийг дадал болгон суулгах хэрэгтэй нь мэдээж. Юуны түрүүнд шөнө бүр орондоо орохын өмнө тухайн өдөр тохиолдсон гурван сайн, сайхан зүйлийг тэмдэглээрэй. Амьдралаас сайн зүйлийг олж харах аз жаргал байх эсэхт тань хамгийн ихээр нөлөөлдөг юм.

Хэн нэгнийг аз жаргалтай болгомоор байна уу? Талархлаа илэрхийлэн зочлон очоод үзэхийг санал болгоё. Танд хийсэн сайн үйлс болон түүнд талархаж явдаг тухайгаа захиа болгон бич. Бусдыг жаргалтай болгох нь өөрөө ч жаргалыг олох үндэс болой.

Сайн чаддаг ажилдаа улам гарших



Хүн бүхэнд өөрсдийг нь илэрхийлдэг, онцгой сайн хийж чаддаг зүйл бий. Үүнийг ашиглах нь жаргалтай байхад ихээр нөлөөлдөг. Орлого бага ч дуртай зүйлээ хийж, авьяасаа тордсоор буй бие даасан уран бүтээлчид илүү аз жаргалтай байх хандлагатайн учир үүнтэй холбоотой.
Өөрийгөө өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбараар төсөөлөөд түүн шигээ болохын тулд зүтгэ. Энэ онцгой чадварууд л амьдрал болон ажлыг "урсгадаг" томоохон хүчин зүйл бoлдог.

Таалагддаг хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлээрэй



Амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай хүмүүс нийтэч, бат бөх харилцаатай байдаг. Хайртай хүмүүстэйгээ бага цагийг өнгөрүүлэх нь хожим харамсах хамгийн том шалтгаан болдог. Өдөр тутам тохиолдсон явдлууд, сайн сайхан зүйлсээ хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Мөн тэдэнд тохиолдсон сайхан зүйлийг сонс. Магтаалын үгийг тэднээс бүү харамла. Заримдаа магтаал нь мөнгө, секс хоёроос ч илүү аз жаргал авчрах нь бий.


Өг



Бусдад өгөх нь биднийг авахаас илүү аз жаргалтай болгодог. Таны амьдралд аз жаргалын эргэх холбоог ч бий болгож чадах зүйл бол "өгөх" юм. Сайн дураар ажиллах нь биднийг илүү жаргалтай болгодог бөгөөд энэ нь өрөөлийн болон өөрийн төлөө хийж буй хамгийн тустай үйл юм.

Бусдад зорилгодоо хүрэхэд нь туслах нь баяр баясгалан авчирдаг. Өнөөдөр хэн нэгний аз жаргалын төлөө хийсэн үйл тань долоо хоног таныг жаргалаар тэтгэж ч мэдэх юм.

Aмьдралыг амтал

Сайн зүйлсийг мэдрэхийн тулд өөртөө цаг гарга. Амьдралын сайхан амтыг яаж мэдрэх вэ ?



•    Эерэг бодлынхоо гүн рүү цаг хугацааны аялал хий : Аз жаргалтай бодлуудаа эргэн дурсах юмуу ямар нэгэн сайн зүйлийг тэсэн ядан хүлээ.
•    Одоогоороо байх :Оюун ухаанаа хаа нэгтээ гээх биш, одоо цагтаа л төвлөрүүл
Амьдралыг амтлах нь хамгийн жаргалтай хүмүүсийн нууц юм. Амьдрах хугацаа хязгаартай гэдгээ дахин нэг санах нь амьдралын сайн сайхныг амтлах нь ямар чухал гэдгийг танд мэдрүүлэх болно.

Хязгаараа тэл



Хүн жаргалтай болгодог зүйл гэхээсээ илүү амархан зүйлийг сонгож хийдэг. Зоригтой зорилго тавьж түүнийхээ төлөө тэмц. Өөртөө итгэлгүй байж, тохиолдож болох зүйлээс айх нь таныг улам л мохооно. Амьдралыг өсөн нэмэгдэж, суралцдаг зүйл гэсэн нүдээр харaхыг хичээ.

Буйдан дээр суугаад зурагт үзэх нь таныг баяртай болгохгүй. Та завгүй үедээ илүү жаргалтай, сэтгэл дүүрэн, урам зоригтой байдаг. Бодох, ажиллах нь гунигтай бодлуудыг дарах эм болдог. Гунигтай байх нь бодол тэнүүчлэх шалтгаан. Аливаа чадварыг эзэмших нь богино хугацаанд ядаргаатай байж болох ч урт хугацаандаа танд баяр баясгаланг авчрах болно.

Солиорлын ирмэг дээр байсан ч өөдрөг бай



Өөдрөг үзэл бол хамгийн чухал юм. Тиймээ, гутрангуй үзэл муу мэдээний хүчийг зөөлрүүлдэг талтай ч энэ нь ямар ч үнэ цэнэгүй юм.

•    Харилцааныхаа талаар өөдрөг төсөөлөлтэй хүмүүс хайр дурлалын тал дээр илүү сэтгэл ханамжтай, асуудал багатай байдаг.
•    Өөртөө хэт итгэх нь ажлын бүтээмжийг ихэсгэж, багийн ажилд эерэгээр нөлөөлдөг.


Жаргалтай хосуудын нууц нь хамтрагчаа байгаагаас нь илүүгээр хардагт оршино. Баяртай, өөдрөг хөхиүн зүйл бодож, бусдыг тэвэрч, байнга инээмсэглэх нь хиппичүүдийн л хийх үйлдлүүд шиг сонсогдож байгаа ч үр дүнтэй аргууд юм шүү!

Суурь хэрэгцээнүүдээ мартаж болохгүй



Ууртай байна уу? Дэлхийд хамаг бурууг тохохоос өмнө жаахан юм идчих. Унтаж амар. Амрах нь сөрөг бодлыг хөөж баяртай бодлуудыг ихэсгэх болно. Нойр маш чухал. Учир нь хүн өглөө хэрхэн угтахаас тухайн өдөр шалтгаалдаг шүү дээ. Хэрэгцээтэй нойроо нөхөж ав. Ядрах нь баяртай байхад садаа болдог том хүчин зүйл.

 Амьдралд тохиолддог хамгийн нийтлэг харууслуудаас зайлсхийгээрэй



 Хүмүүс нас барахынхаа өмнө хамгийн ихээр харамсдаг нийтлэг зүйлүүд бий. Тэдгээрээс дурдвал:


1.    Надад бусдын зааснаар биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах зориг байсан ч болоосой.
2.    Мэдрэмжээ илэрхийлэх хүч байсан ч болоосой
3.    Найзуудтайгаа холбоо тасраагүй байсан ч болоосой
4.    Өөрийгөө илүү жаргалтай нэгэн байлгахгүй яавдаа
5.    Ажилдаа тийм их цагийг зарцуулаагүй байсан ч болоосой

 

Aмьдралдаа зоригтой шийдвэр гаргаж аз жаргалынхаа төлөө та өөрөө л тэмцэж чадах юм шүү!

Амьдралдаа сэтгэл дүүрэн хүн болж, илүү бүтээмжтэй, өөдрөг нэгэн болохын тулд дээрх аргуудыг туршаад үзээрэй. Танд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.