Хайх зүйлээ бичнэ үү

мин

FIFA Confederations Cup 2017: Герман залуучууд финалд үлдлээ

FIFA Confederations Cup 2017”-ийн финалд дэлхийн аварга Германы баг Өмнөд Америкийн аварга Чилитэй тоглохоор шалгаран үлдлээ.


ОХУ-д болж байгаа “FIFA Confederations Cup 2017” тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр явагдлаа. Дэлхийн аварга Германы баг Мексиктэй учраа тааран өрсөлдсөн. Хэдий дэлхийн аварга гэж байгаа ч германчууд энэ тэмцээнд залуучуудаа явуулсан. Дракслер, Тер Стеген хоёроос бусад нь дэлхийн дайны дарь үнэрлэж үзээгүй залуучууд ч итгэл төгс тоглосоор финалд шалгаран үлдлээ.

Тоглолтын хувь заяаг эхний хэдэн минут л шийдсэн. Горетцка хоёр минутын дотор хоёр гоол оруулж, 8 дахь минутад Германы шигшээ 2:0 тэргүүлж эхэлсэн. Тоглолт 4:1-ээр өндөрлөж, “FIFA Confederations Cup 2017”-ийн финалд дэлхийн аварга Германы баг Өмнөд Америкийн аварга Чилитэй тоглохоор шалгаран үлдлээ.

Герман – Мексик 4:1 (2:0, 2:1)
2017.06.29. “Олимпийский стадион Фишт”
Гоол: 1:0 – 6 Горетцка, 2:0 – 8 Горетцка, 3:0 – 59 Вернер, 3:1 – 89 Фабиан, 4:1 – 90 Юнес.
Герман – тер Стеген, Хектор, Гинтер, Рюдигер, Хенрихс, Горетцка (Жан, 67), Киммих, Руди, Дракслер (Юнес, 81), Вернер, Штиндль (Брандт, 79).
Мексик – Очоа, Морено, Лайюн, Араухо, Аланис, Акино (Лосано, 46), Дос Сантос (Маркес, 67), Эррера, Хименес, Эрнандес, дос Сантос (Фабиан, 63).
Шар хуудас: Хименес (55), жан (72).

 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
41
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.