Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жингээ хасаж буй хүмүүсийн УУЖ БОЛОХ бас БОЛОХГҮЙ 10 согтууруулах ундаа

Дэглэм барьж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй мэдээлэл.


“The Small Change Diet” номын зохиолч Кери Ганс ямар төрлийн согтууруулах ундаа жин хасахад хамгийн тустайг танд зөвлөж байна. Согтууруулах ундаа болгон тун төстэй найрлагатай байдаг ч хамгийн чухал нь түүнийг хэрхэн уух, бас юутай холих вэ гэдэг юм. Нэгдүгээрт, та ямар төрлийн согтууруулах ундааг юутай холих хэрэгтэйг мэддэг байх хэрэгтэй. “Жин” уухдаа та шинэхэн лайм жимстэй хольвол хэвлий хэсгийн таргалалтанд санаа зовох зүйлгүй болдог. Хоёрдугаарт, нэгээс олон төрлийн согтуурууах ундааг хольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэв нэгээс олон төрлийн уух юм хольвол тоог дагаад чихэр, калорийн хэмжээ ч мөн ихсэх болно.

Ингээд танд ууж болох мөн зайлсхийвэл зохих согтууруулах ундаануудыг танилцуулж байна.

Архи

Нэг шот нь: 97 калори

Уухад тохиромжтой: Дангаар нь

Тохиромжгүй: “Sex on the beach”

Архийг ямар нэгэн жимсний холимогтой хамт уух хэрэггүй. Уг уух зүйлд тоорын холимог нэмэгддэг ба энэ нь таны уух зүйлийг 336 калори, 32 грамм чихрийн агууламжтай болгодог.

Рум

Нэг шот нь: 97 калори

Уухад тохиромжтой: Рум болон diet кола

Тохиромжгүй: “Pina Colada”

Кокос, хан боргоцойн найрлага жин нэмэх гол үндэс болдог. Ийм төрлийн коктейл дунджаар 245 калори, 31 грамм чихэр агуулдаг.

Викси/Бурбон/Шотланд виски

Нэг шот нь: 105 калори

Уухад тохиромжтой: Манхэттэн

Хэрэв та вискиг дангаар нь уух хүсэлгүй байгаа бол энгийн Манхэттэн захиалаарай. Виски, агь шарилж зэрэг нь калори, чихрийн агууламжийг бага хэмжээнд барьдаг.

Тохиромжгүй: “Whiskey Sour”

Ганцхан сироп нэмэгдээд л таны уух зүйлийн калори 240 болж, 23 грамм чихэр нэмэгдэнэ.

Жин

Нэг шот нь: 110 калори

Уухад тохиромжтой: Жин мартини

Хоёр ширхэг оливтэй жин мартини чихэргүйгээс гадна, 200 хүрэхгүй калори агуулдаг.

Тохиромжгүй: Жин болон тоник

Хэдий калори бага агуулдаг ч маш их хэмжээний чихрийн агууламжтай. Нэг хундага уухад л 21 грамм чихэр таны биед орно гэсэн үг. Харин ДЭМБ-аас өдөрт дээд тал нь 25 грамм чихэр л хэрэглэх ёстой гэж заасан байдаг.

Текила

Нэг шот нь: 105 калори

Уухад тохиромжтой:  Палома

Усан үзэм, лайм жимстэй уг уух зүйл нь бага калори агуулсан маргарита л гэсэн үг. Гэхдээ жимсний жүүс бус шинэхэн жимсийг шахаж нэмэх юм бол илүү бага калори агуулах болно.

Тохиромжгүй: Маргарита

Маш их хэмжээний сод болон чихэр агуулсан уг уух зүйл 600 калори байдгаас гадна 80 грамм чихрийн нийлэмжтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
43
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.