Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернет хэрэглэдэггүй алдартнууд

Фэйсбүүк, инстаграм байсан байгаагүй тэдэнд алдар нэр, анхаарал халамж огт дутаагүй.


Холливудын ихэнх од фэнүүдээ өдөр бүр есөн шидийн жиргээ, инстаграм зургаар бөмбөгдөж байдаг бол энэ хэсэг алдартан олон нийтийн сүлжээнээс хол амьдардаг. Тэд орчин үеийн технологитой харьцахыг ч хүсдэггүй. Фэйсбүүк, инстаграм байсан байгаагүй тэдэнд алдар нэр, анхаарал халамж огт дутаагүй.

Кристофер Уокен

Кристофер Уокен ярилцлагандаа компьютер бараг хэрэглэдэггүй гэдгээ олон удаа дурдаж байсан. Утсаар ирсэн дуудлагад туслахууд нь хариулж, гэрбүлийнхэнтэйгээ ярихдаа тэр гэрийн утсаа л ашигладаг.

Женифер Лоуренс

Twitter, Facebook хөтлөх нь битгий хэл цахим шуудангаа ч арай ядан шалгадаг гэдгээ тэр нуудагггүй.

Вайнона Райдер

2010 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэр интернэтээс хол байдаг гэж ярьж байсан. Одоо ч Instagram, Facebook ордоггүй хэвээр.

Анжелина Жоли

Анжелина Жоли интернет-дэлгүүр, олон нийтийн сүлжээнд дургүй гэдгээ олон удаа хэлж байсан.

Брэд Питт

Жолигийн хуучин нөхөр Питт компьютер яаж ажилладаг, юу хийдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй гэж ярьж байв.

Элтон Жон

Арваад жилийн өмнө Элтон Жон интернетийг таван жилийн дотор хаах хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Интернетийг хэн ч хаасангүй, харин Элтон үзэл бодолдоо үнэнч үлдэж, цахим ертөнцөд ордоггүй хэвээр үлдсэн.

Жорж Клуни

Клуни бол Facebook, Twitter-ийн дайсан. Фэнүүдийнхээ хүсэлтээр “Facebook”-тэй болсон ч хөтлөөд суух үнэн дургүй гэнэ.

Рэйчел МакАдамс

Рейчел МакАдамс шинэ мэдээг радиогоор сонсож, телевизор үздэггүй, мэйл хаяг ч байхгүй. Тэглээ гээд фэнийх нь тоо цөөрөөгүй.

Эминем

Дэвшилтэт үзэл бодолтой ч цагаан репер маань орчин үеийн техник технологи огт ашигладаггүй. Ямар ч гэсэн Эминем албан ёсоор нэг ч сүлжээнд байдаггүй.

Жейк Жилленхол

Ажлын шаардлагаар интернет хэрэглэдэг ч жирийн утас ашиглах дуртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
31
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.