Хайх зүйлээ бичнэ үү

мин

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд өрсөлдсөн С.Ганбаатарын хэлсэн 12 ХУРЦ ЭШЛЭЛ

МАХН-ынхан хэвлэлийн бага хурал хийлээ.


 
Өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар болон тус намынхан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр дахин санал хураалтаар “Цагаан сонгууль”-ийг дэмжиж, иргэдийг цагаан хуудсыг хар машинд уншуулахыг уриаллаа. Ингээд түүний хэлсэн 12 хурц эшлэлийг хүргэж байна.
 
 

1. Хагас сая монголчууд энэ сонгуульд улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай нь МАНАН нүдэн дээр луйвардаж, хар хулгайн арганд баригдлаа. 

2. Хулгайн төлөө бид босч чадсан. Сонгогч та бүхэндээ баярлалаа. Энэ бол монголчуудын олон жил хүлээж байсан зүйл. Бид ялсан.

3. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй.

4. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс “идчихсэн” болохоор шаардлагагүй.

5. Харин бид иргэдээсээ хандив авсан. Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн.

6. Хулгай хийх муухай. Хулгайд байн байн юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг.

7. Энэ сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийсэн аргыг ил болгосон.

8. Саналыг луйвардахад СЕХ, цагдаагийн удирдлагууд тусалсан.

9. Энэ нүглийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс саналын хуудсыг тэмдэглэхгүй, цагаан хэвээр нь үлдээхийг уриалж байна.

10. Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэлзээ төрүүлсэн хэсэг дээр дахин санал хураалт явуулах ёстой. 

11. Биднийг  мянга, хоёр мянган санал луйвардуулсан гэж хүмүүс ойлгож байгаа. Үгүй ээ, биднийг 100 орчим мянган саналаар тэд луйвардсан. Би нэгээр гарсан.

12. МАН, МАХН эвсэх нь сэрүүн зүүд. Тийм боломж байхгүй. Ард түмний итгэл найдварыг үзэгний үзүүрээр шийдэж болохгүй. Ард түмний итгэл найдвар бол бидний үнэт зүйл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
20
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.