Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Халуунд хүмүүс нэгэндээ туслахаа больдог нь тогтоогджээ

Энэ нь бүгчим өрөөнд суусан хүмүүсийн сэтгэлд сөрөг зүйл их хуримтлагддагаас болжээ гэж эрдэмтэд тайлбарласан.


Жил бүр л хүмүүс зун болохыг тэсэн ядан хүлээдэг ч зуны бүгчим халуунд дуртай хүн цөөхөн. Хар халуунд сүүдэрт хэвтээд биеэ бага зэрэг хөдөлгөөд л байж байхыг бүгд хүсдэг. Ялангуяа бусад хэн нэгний төлөө хөдлөх хэрэг гарвал бүүр ч лазан хүрдэг байна. Саяхан ОХУ-ын сэтгэл судлаачид агаарын хэм нэмэгдэх тусам хүмүүс нэг нэгэндээ туслах дургүй болдгийг шинжлэх ухааны үүднээс баталжээ.

1.    “Танд тусламж хэрэгтэй юу”

Эхний туршилтыг 2010/2011 онд Москвад хэт халуун болох үеэр хийжээ. Тэр үед агаарын хэм 38 хүрч, 1000 жилд тохиолдоогүй халуун боллоо хэмээн шуугиж байсан. Энэ халуунд хүмүүс яах нь сэтгэл судлаачдын сонирхлыг татсан юм. Москвагийн нэгэн сүлжээ дэлгүүрт нууцаар судалгаа хийж үзэхэд дэлгүүрийн ажилтнууд халуун үед үйлчлүүлэгчиддээ туслахдаа тун хойрго байсан байна.

2.    Бодохоос ч дургүй хүрмээр

Дараагийн судалгааг энэ жил хийсэн. Эрдэмтэд бүгчим халууны тухай дурсан санахдаа л хүмүүс сэтгэлийн маш их хүч алдаж байгааг тогтоосон. Ингэхээр бусдад зориулах, зарцуулах хүч өөрт нь үлдэхгүй. Үүнийг шалгахын тулд интернет хэрэглэгч 160 хүнийг хоёр хэсэгт хувааж, нэг хэсэгт нь хэт халуунд хэрхэн зовж байснаа дурсан санах даалгавар өгчээ. Нөгөө хэсгээр хөгжилтэй зүйл бодуулсан байна. Туршилтын дараа тэднийг дахин нэг туршилтад үнэ төлбөргүй орохыг гуйхад халуунд зовж байснаа дурсан санасан хэсгийнхэн ихэнх нь татгалзсан бол нөгөө хэсгийнхэн дуртайяа туслан, үнэгүй туршилтад орж байжээ.

3.    Хэдхэн хэмийн ялгаатай ч

Хамгийн сүүлд агаарын хэмийн багахан ялгаа хүмүүсийн хүнд туслах сэтгэлд хэрхэн нөлөөлдгийг судалсан. Нэгэн их сургуулийн оюутнуудыг хоёр ангид хуваан суулгаж, 150 асуулттай анкет бөглүүлжээ. Анкет нь амьдралын хүнд хэцүү үед хүүхэд, ахмад настанд тусалдаг олон нийтийн байгууллагын үйл ажиллагааны талаар байлаа. Нэг ангид нь 26.7 хэм, нөгөө анги 20.6 хэм дулаан. Анкет бөглөсний дараа тэднээс буяны үйлсэд сайн дурын ажил хийх эсэхийг нь асуухад халуун ангид суусан оюутнуудаас маш цөөхөн нь зөвшөөрсөн аж. Энэ нь бүгчим өрөөнд суусан хүмүүсийн сэтгэлд сөрөг зүйл их хуримтлагддагаас болжээ гэж эрдэмтэд тайлбарласан. Өөрөөр хэлбэл өөдрөг хүн багассан гэсэн үг. Өөрийн эерэг энергийг халуунтай тэмцэхэд зарцуулаад өөр хэн нэгний төлөө юм хийх хүсэлгүй болж байсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
34
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.