Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

АРВАН ЖИЛИЙНХЭНТЭЙГЭЭ олон жилийн дараа УУЛЗАХ гэж буй хүмүүсийн л ойлгох 19 зүйл

Та арван жилээ эсвэл их сургуулиа төгсөөд аль хэдийнэ 10, 20, 30... жил болчихсон уу?


Та арван жилээ төгсөөд аль хэдийнэ 10, 20, 30... жил болчихсон уу? Жил бүрийн зун анги хамт олны уулзалт, тэмдэглэлт ой болж, инээд хөөр, баяр баяслаар бялхсан өдрүүд үргэлжилдэг. Төгсөгчид төрөлх нутаг усаа зорьж, сургуулийнхаа анги танхимд очин хүүхэд насны дурсамжаа “амь ортол” ярилцдаг билээ. Нас нь хэвийж, санчиганд нь мөнгөн хяруу суусан ч биенийгээ “Манай ангийн охин, хөвгүүн” хэмээн ярилцах нь дурсамж хэзээ ч “хөгширдөггүйг” батлах биз ээ.  

Ингээд арван жилийнхэнтэйгээ олон жилийн дараа уулзан дурсамжаа сэргээж, дурсамж бүтээх гэж буй хүмүүсийн л ойлгох 19 зүйлийг хүргэж байна.  

1. Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг гайхна. Бүхэл бүтэн 5, 10, 20... жил өнгөрчихсөн гэж үү?

2. Өнгөрсөн жилүүдэд өөрийгөө юу хийж, бүтээснээ эргэцүүлнэ.

3. Энэ хугацаанд ангийнхан чинь хэд дахин “үржигдсэн” байх нь гарцаагүй.

4. Уулзах гэж догдолно.

5. Зарим нь очих, эсэхээ шийдэж ядна.

6. Барьцах нэгэн ч бий. “Хэрвээ чи очвол би явна, очихгүй бол явахгүй”.

7. Ангийнхан цугласан л бол таныг нэрээр бус хочоор дуудах нь тодорхой. Бэлтгэлтэй л байгаарай. 

8. Уулзалтын үеэр эргээд хүүхэд насандаа очсон мэт санагдана.

9. Сахилгагүйтмээр, дэггүйтмээр, гүйж хараймаар. Учир нь та “сурагч” болчихсон.

10.Олон газар тархан суурьшсан хүмүүсийг цуглуулахын тулд зохион байгуулагчдаас “мэргэжлийн” ур чадвар, ухаан шаардана.

11. Тухайн үед ангийн охид...

12. Харин одоо.

13. Хонхны баяраараа яаж “факталсан” тухайгаа ярьж, хөгжилдөнө.

14. Форм, фартук бол энэ дэлхийн хамгийн гоё хувцас гэдэгтэй санал нэгдэнэ. 

15. Нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцаж, уйлна, уярана. 

16. “Улаан ус, лимнаад, галавсаа, 60 мөнгөний гөөхий”... энэ бүх дурсамж хэзээд мартагдахгүй. 

17. Анхны хайрын түүх нь бүгдийн “нууц”.

18. Багшийн өгсөн алганы “амт” хэзээ ч хуучрашгүй сэдэв.

19. Ямар ч цаг үед нэгэндээ үргэлж инээд бэлэглэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.