Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Канадын тухай таны мэдэхгүй 15 СОНИРХОЛТОЙ БАРИМТ


Канад улс тунхагласны 150 жилийн ой тохиож байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг энэ улсын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцъя. 

1. Канадын Черчилл хотынхон цагаан баавгайд хөөгдсөн хүн орогнож магадгүй гээд машиныхаа хаалгыг түгжилгүй орхидог. 

2. Канад цагаан баавгай элбэгтэй. Тиймээс хүмүүсийн гэрт ойртож, улмаар хоол хулгайлахыг завдсан цагаан баавгайнуудыг хорих шорон хүртэл байдаг. 

3. Жил бүр голландчууд талархлын бэлэг болгож Канад руу хэдэн мянган алтан зул цэцэг илгээдэг. Үүнээс үүдээд Оттавад Алтанзул цэцгийн баяр тэмдэглэдэг болжээ. 

4. Канад бол дэлхийн хамгийн өндөр боловсролтой улс. 

5. 1930 онд болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын баг хасагдах шатны тэмцээнүүдийг алгасаж, шууд финальд тоглосон байна. Мэдээж тэд аваргалсан. 

6. Канадын шуудангийнхан жил бүр "Санта Клаус, Хойд туйл" гэсэн хаягтай ил захидал хэдэн мянгаар нь хүлээж авдаг байна. Тэд захидал бүрт "Хатагтай Клаус"-аас хэмээн хариу бичдэг аж. 

7. Шинэ жилийн үеэр Канадад "Operation red nose" нэртэй сайн дурын аян өрнөж, согтуу жолооч нар болоод машин барихад хэтэрхий ядарсан хүмүүсийн дуудлагыг хүлээж авч, үнэгүй хүргэж өгдөг. 

8. "Хавай пицца" Онтариогоос гаралтай. 

9. 1947 онд шоколадны үнэ 5 центээс 8 цент хүртэл өссөнийг эсэргүүцэн, олон зуун хүүхэд жагсаал хийж байжээ. Мэдээж тэд ялсан. 

10. Канадад "Дилдо" нэртэй арал байдаг. 

11. Канадын нийт мужуудын 50-иас илүү хувийн амбан захирагч нар нь эмэгтэй. 

12. Канад дэлхийн аз жаргалын индексээр хоёрдугаарт ордог. 

13. Канадын үндэсний бэлгэ тэмдэг нь Минж. 

14. Канад гэдэг нь тосгон гэсэн утгатай үг аж. 

15. Тус улсын үндэсний уриа нь "A Mari usque ad Mare" буюу "Далайгаас далайд" гэсэн утгатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
16 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.