Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мессигийн хурим Росариог доргиолоо

Хуримаа одоо хийж байгаа болохоос тэд 10 жил хамт амьдран, хоёр хүүхдийн эцэг эх болчихсон билээ.


Зургаадугаар сарын 30-ны өдөр Лионель Мессигийн хувьд амьдралынх нь хамгийн сайхан өдрийн нэг болсон биз ээ. Месси энэ өдөр багын найз, Антонелла Рокуццотойгоо хуримын ёслолоо хийж, гэрлэлтээ албан ёсоор баталгаажууллаа. Хуримаа одоо хийж байгаа болохоос тэд 10 жил хамт амьдран, хоёр хүүхдийн эцэг эх болчихсон билээ.

Хурим залуу хосын төрөлх хот болох Росариод болж, Аргентиний жижигхэн энэ хотын иргэд хуриманд уригдсан олон алдартныг харж, баясан цэнгэсэн.

Мессигийн гэр. Гэхдээ хуримаа энд биш  Pullman дээд зэрэглэлийн зочид буудалд хийсэн юм.

Хуриманд нийт 260 зочин уригдсаны ихэнх нь хөлбөмбөгтэй холбоотой хүмүүс. Месси тэднийг хуримын бэлгийн оронд хүүхдийн төлөө санд нь хандив өргөхийг хүссэн.

Мессигийн хуримын ёслолын үеэр Хотын Цагдаагийн газраас аюулгүй байдлын урьд өмнө үзэгдээгүй том арга хэмжээ авч, 300 цагдаа хамгаалалтад гаргасан бол Pullman зочид буудлын хамгаалалтыг хувийн компани хариуцсан.

Антонелла Рокуццо, Месси нар 2012 онд Тиаго, 2015 онд Матео гэсэн хоёр хүүтэй болсон.

Мессигийн аав Хорхе, ээж Селия, эгч Мария.

Зочид. Самуэль Это’О.

Сеск Фабрегас эхнэрийн хамт. Түүний эхнэр Даниэла Семаан Антонеллагийн хамгийн дотно найз.

Шави бас ирсэн. Харамсалтай нь Иньеста ажил гараад амжаагүй.

“Арслан зүрхт” Пуйоль.

Эсекиэль Лавесси Хятадаас ирсэн.

Суарес гэргийн хамт.

Серхио Агуэро эхнэртэйгээ.

Бускетс ч бас.

Альба найз бүсгүйтэйгээ.

Шакира, Пике нар мэдээж ирсэн.

Неймар, Алвес нар.

Харин Бартомеу, Луис Энрике нарыг уриагүй бол Диего Марадона ОХУ-д Тив хоорондын цомын тэмцээнд ажиллаж байгаа тул очоогүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
13 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
44
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.