Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Global Ranking of Academic Subjects: Аль ХИЧЭЭЛээр ямар их сургууль ШИЛДЭГ вэ?

Байгалийн ухаан, инженерчлэл, био шинжлэх ухаан (life sciences), анагаах ухаан, нийгмийн ухаан гэсэн таван төрөлд нийт 52 хичээлээр аль их сургуулиуд шилдгээр шалгарав?


Хичээлийн төрлөөр дэлхийн шилдэг их сургуулиудыг эрэмбэлдэг “Global Ranking of Academic Subjects” нийтлэгджээ. 52 шилдгийн 32 нь АНУ-ынх бол БНХАУ-ын найм, Нидерландын тав, Их Британийн гурван сургууль багтжээ. Харвардын их сургууль 15 хичээлээр дэлхийд тэргүүлсэн байна. 

Байгалийн ухаан, инженерчлэл, био шинжлэх ухаан (life sciences), анагаах ухаан, нийгмийн ухаан гэсэн таван төрөлд нийт 52 хичээлээр дэлхийн дээд боловсролын 4000 гаруй байгууллагаас аль их сургуулиуд тэргүүлсэн бэ?

Байгалийн ухаан

Математик  - Принсетоны их сургууль (АНУ)

Физик - Массачусетсын технологийн институт (АНУ)

Дэлхий судлал - Цюрихийн холбооны технологийн интитут ETH Zurich (Швейцарь)

Газарзүй - Оксфордын их сургууль (Их Британи)

Экологи - Оксфордын их сургууль (Их Британи)

Хими - Калифорнийн их сургууль, Бэркли (АНУ)

Инженерчлэл

Механик инженерчлэл - Кэмбрижийн их сургууль (Их Британи)

Цахилгааны ба электроникийн инженер - Калифорнийн их сургууль, Бэркли (АНУ)

Автоматчлал ба удирдлага - Массачусетсын технологийн институт (АНУ)

Харилцаа холбооны инженер - Циньхуа их сургууль (БНХАУ)

Багаж хэрэгсэл судлал ба технологи - Харбины технологийн институт (БНХАУ)

Био анагаахын инженер - Харвардын их сургууль (АНУ)

Компьютер судлал ба инженерчлэл -  Массачусетсын технологийн институт (АНУ)

Барилгын инженер - Тунзи их сургууль (БНХАУ)

Химийн инженер - Массачусетсын технологийн институт (АНУ)

Материал судлал ба инженерчлэл - Массачусетсын технологийн институт (АНУ)

Нано шинжлэх ухаан ба технологи - Наньяны технологийн их сургууль (Сингапур)

Эрчим хүч судлал ба инженерчлэл - Наньяны технологийн их сургууль (Сингапур)

Хүрээлэн буй орчин судлал ба инженерчлэл - Стэнфордын их сургууль (АНУ)

Усны нөөц - Делфтийн техникийн их сургууль (Нидерланд)

Хүнс судлал ба технологи - Вагенингений их сургууль (Нидерланд)

Биотехнологи - Харвардын их сургууль (АНУ)

Нисэхийн инженерчлэл - Жиоржиагийн технологийн институт (АНУ)

Далай тэнгисийн байгууламжийн инженерчлэл - Шанхайн тээврийн их сургууль (БНХАУ)
Зайнаас тандах судлал - Үханий их сургууль (БНХАУ)

Тээврийн шинжлэх ухаан ба технологи - Делфтийн техникийн их сургууль (Нидерланд)

Уул уурхай, эрдсийн боловсруулалтын инженер - Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (БНХАУ)

Металлургийн инженер - Төв өмнөдийн их сургууль (БНХАУ)

Био шинжлэх ухаан

Биологийн шинжлэх ухаан - Харвардын их сургууль (АНУ)

Хүний хөгжил судлал - Харвардын их сургууль (АНУ)

Хөдөө аж ахуй судлал - Вагенингений их сургууль (Нидерланд)

Мал эмнэлгийн эрдэм судлал - Гентийн их сургууль (Бельги)

Анагаах ухаан

Эмнэлгийн анагаах ухаан - Харвардын их сургууль (АНУ)

Нийгмийн эрүүл мэнд - Харвардын их сургууль (АНУ)

Шүд ба амны хөндийн эрүүл мэнд судлал - Мичиганы их сургууль (АНУ)

Сувилахуй - Пеннсильванийн их сургууль (АНУ)

Анагаахын технологи - Харвардын их сургууль (АНУ)

Эм зүй - Харвардын их сургууль (АНУ)

Нийгмийн ухаан

Эдийн засаг - Чикагогийн их сургууль (АНУ)

Статистик боловсруулалт - Харвардын их сургууль (АНУ)

Хууль - Харвардын их сургууль (АНУ)

Улс төр судлал - Харвардын их сургууль (АНУ)

Нийгэм судлал - Харвардын их сургууль (АНУ)

Боловсрол судлал - Стэнфордын их сургууль (АНУ)

Харилцаа судлал - Охайогийн их сургууль (АНУ)

Сэтгэл судлал - Харвардын их сургууль (АНУ)

Бизнесийн удирдлага - Пеннсильванийн их сургууль (АНУ)

Санхүү - Нью-Йоркийн их сургууль (АНУ)

Менежмент - Харвардын их сургууль (АНУ)

Нийтийн удирдлага - Роттердамын Эразмусын их сургууль (Нидерланд)

Аялал жуулчлалын менежмент, нийтийн үйлчилгээ - Хонконгийн политехникийн их сургууль (Хонконг)

Номын сан, мэдээлэл зүй - Харвардын их сургууль (АНУ)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
42
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.