Хайх зүйлээ бичнэ үү

мин

Яамны хэрүүл, үхрийн таргалалтаас болж Л.Чинбат 200 мянган еврогийн алдагдал хүлээжээ

3.0 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой асуудалд Л.Чинбат “Улс манай компаниас үхэр л авъя гэдэг санал тавьсан” гэж тайлбарлажээ


Газар тариалангийнхны ээлжит маргаан дэгдэж байх зуур Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 3.0 тэрбум төгрөгийн зээл авчихаад, эргүүлж төлөөгүй “муу зээлдэгч” гэж нэр цохон тодорхойлсон. Тэгвэл Л.Чинбат мөнөөх зээлтэй холбоотой асуудалд “Улс манай компаниас үхэр л авъя гэдэг санал тавьсан” гээд Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ зургийг www.ikon.mn цахим хуудсанд тавьжээ.
Тодорхой тайлбарлавал, “Гацуурт” компани 2011 онд 1.0 тэрбум, 2013 онд 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дээрх сангаас авсан юм байна. Энэ мөнгөөрөө гаднаас үхэр авчирч, цэвэр үүлдрийн үхэр үржүүлэх зорилготой байжээ. Тэрбээр “Үхрийг тугал байхад нь оруулж ирдэг. Тугалаа шүдлэн болгож бух тавиад төрсөн тугалыг нь улсад 2015 оноос эхлээд 60, 60-аар  нь цувуулаад өгье гэсэн гэрээ 2011 онд хийсэн юм” гэжээ. Үүнтэй төстэй гэрээг 2013 онд байгуулж, 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилт татахаар болжээ. Тэгтэл Хүнс хөдөө аж ахуйн яам, Сангийн яамтайгаа маргалдаад, санхүүжилтээ хугацаандаа өгөөгүй гэнэ. Үүнээс болж Францаас авчирсан үхрүүд нь томорч, 400 үхэр авах байсан нь 176 болж буурсан байна. Л.Чинбат “Төр засгийнхан хоорондоо учраа олж чадахгүй байх хугацаанд би 200 мянган еврогийн алдагдал хүлээсэн. Тухайн үед 400 үхрээ хүлээж авах гээд хоёр онгоц захиалчихсан байсан. Гэтэл энэ хэрүүл үргэлжилсээр асуудлыг есдүгээр сард нь шийдсэн. Тавдугаар сард авах ёстой байсан үхрүүд есдүгээр сард авахад сар болгон жин нэмсээр 250 кг жинтэй байсан нь 650 -700 кг болчихсон. Ингээд 400 үхэр авах байсан нь 176 болчихож байгаа юм” гэжээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
30
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.