Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Марк Зукербергийн интернэт дроны туршилт амжилттай болжээ

Дэлхий даяар интернэтгүй суугаа 4 тэрбум орчим хүнд нэг л өдөр интернэт хүргэх "Акила" дрон амжилттай хөөрсөн байна.


Дэлхий даяар интернэтгүй оршин суугаа дөрвөн тэрбум орчим хүнийг интернэтээр хангана хэмээн ам гарсан, Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн “Акила” дроны туршилтын нислэг амжилттай болжээ. Нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй “Акила” төхөөрөмж 1000 орчим метрийн өндөрт 106 минут болсон байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн туршилтын нислэг амжилтгүй болсон юм.

“Акила” 454 кг жинтэй бөгөөд “Boeing 747”-оос ч урт далавчтай. Туршилтын шат амжилттай болбоос интернэтгүй бүсүүдэд, тэр дундаа Африкт интернэт түгээх олон дрон ажилдаа гарах юм. “Акилагийн бүтээмжийг сайжруулахаар төрөл бүрийн мэдээлэл цуглуулж байна. Олон сараар нисгэгчгүй нисэх онгоц урьд нь бүтээгдэж байгаагүй. Тиймээс бүх деталиа сайтар хянах ёстой” хэмээн М.Зукерберг фэйсбүүк хуудастаа бичжээ.

Aquila's second successful flight! In this test, it flew for 1 hour and 46 minutes over the desert and landed smoothly near Yuma, Arizona. We successfully gathered a lot of data to help us optimize Aquila's efficiency. No one has ever built an unmanned airplane that will fly for months at a time, so we need to tune every detail to get this right. When Aquila is ready, it will be a fleet of solar-powered planes that will beam internet connectivity across the world. Today, more than half the world's population -- 4 billion people -- still can't access the internet. One day, Aquila will help change that.

Posted by Mark Zuckerberg on Thursday, 29 June 2017
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
20
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.