Хайх зүйлээ бичнэ үү

мин

“FIFA Confederations Cup”: Бүхнийг бишрүүлсэн герман залуучууд

Энэ маягаараа ирэх жилийн ДАШТ байтугай ойрын 10 жилийн хөлбөмбөгийн бүх том тэмцээн Германых болох нь гэж шинжээчид үзэж байна.


Өчигдөр ОХУ-д “FIFA Confederations Cup” тэмцээний финалын тоглолт болж, Германы шигшээ баг Чилийн хүчтэй багийг ялснаар тус тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Германчууд тэмцээнд түрүүлэх нь сонин биш ч хөлбөмбөгийн шинжээчдийн гайхлыг тэдний багийн бүрэлдэхүүн татсан. Дасгалжуулагч Йоахим Лев залуучуудаас бүрдсэн баг аваад ирэхэд хүмүүс тэднийг энэ тэмцээнд түрүүлэх зорилгогүй юм байна гэж бодож байлаа. Роналду, Санчес, Видаль зэрэг оддын эсрэг энэ “хүүхдүүд” юу ч болохгүй гэж үзэх хүн ч байв.

Гэвч тэд түрүүлсэн. Шигшээ багийнхаа оддыг авчраагүй мөртлөө л түрүүлчихлээ. Энэ тэмцээнд түрүүлсэн багт 2014 оны дэлхийн аварга болсон тоглогч гуравхан, 25-аас доош насны 11 тоглогч багтсан бол 10 хөлбөмбөгч нь шигшээ багтаа таваас бага тоглолтод оролцсон туршлагагүй залуус байлаа.

Финал
Чили – Герман 0:1 (0:1, 0:0)

2017.07.02 “Крестовский”
Гоол: 0:1 – 20 Штиндль.

Чили – Браво, Медель, Босежур, Хара, Видаль, Арангис (Сагаль, 81), Варгас (Пуч, 81), Эрнандес, Санчес, Диас (Валенсия, 53), Исла.
Герман – тер Стеген, Мустафи, Рюдигер, Хектор, Гинтер, Руди, Киммих, Горетцка (Зюле, 90), Дракслер, Штиндль, Вернер (Жан, 79).
Шар хуудас: Киммих (59), Видаль (59), Хара (65), Варгас (75), Жан (90), Браво (90), Руди (90).

Герман улс гурав хоногийн дотор хоёр том тэмцээнд түрүүллээ. Баасан гарагт Европын залуучуудын аваргад түрүүлсэн бол Ням гарагт нь “FIFA Confederations Cup” тэднийх болсон.
Сүүлийн 13 жил Германы шигшээ баг оролцсон бүх тэмцээндээ доод тал нь хүрэл медаль хүртэж байгаа.

Йоахим Лев дасгалжуулагч болсноос хойш тэд 94 тоглолтод 74 ялж, 11 хайнцан, 9 ялагдсан. 78.7 хувийн ялалт гэдэг гайхамшиг.
Чилийн эсрэг финалд тоглосон багийн дундаж нас нь 24 нас 244 хоногтой.

Энэ тэмцээний нэг тоглолтод Лев 11 өөр багийн 11 тоглогчийг гараанд гаргасан.
Финалд хожлын бөмбөг хийсэн Ларс Штиндль энэ зунаас өмнө шигшээ багт нэг ч тоглоогүй байв. Штиндль шууд л 3 гоол хийсний нэг нь багт ялалтын цом авчирсан билээ.

Тэмцээний шилдэг тоглогчоор Германы Юлиан Дракслер тодорсон бол мэргэн буучаар Германы Тимо Вернер, шилдэг хаалгачаар Чилийн Браво шалгарлаа.

Энэ маягаараа ирэх жилийн ДАШТ байтугай ойрын 10 жилийн хөлбөмбөгийн бүх том тэмцээн Германых болох нь гэж шинжээчид үзэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
16
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.