Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эдийн засаг | Монгол хүн бүрийн өрийг дарах боломжтой юу?

Гурван хүн тутмын нэг нь арилжааны банкнаас зээл авсан байдаг.


Дорж, Дондог, Дулмаа ерөөс Монгол Улсын дугаар хорооны бүх иргэний зээлийг Халтмаагийн Баттулга төлж өгөх тухай үлгэр домгийн мэт гэхдээ үнэн бодит явдлаас сэдэвлэсэн яриа олон нийтийн сүлжээнд газар авав. Гэхдээ дугаар хорооны иргэн Та, байрны зээлтэй бол эрт баярлах хэрэггүй шүү. Таны зээлийг төлж өгөх тухай энд яриагүй байна. Цалин, тэтгэвэр, сургалтын болон малчны зээлтэй иргэдийн зээлийг төлж өгөөрэй гэж АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн намаас нэр дэвшигч Х.Баттулгыг үүрэгдэж, албан тоот илгээжээ. 

 

 

Албан тоот эсвэл амин хувийн яриа  аль нь ч бай, ялгаа алга. Ямартай ч Ардчилсан нам дугаар хорооны, тэр дундаа зээлтэй иргэдийн өр ширийг Монгол Улсын хөндөгдөөгүй, онгон дагшнаараа буй байгалийн баялгаас, түүний ӨГӨӨЖӨӨР, иргэдэд эзэмшүүлэх хувьцааны НОГДОЛ АШГААС төлж өгөхөөр болсноо зарласан нь энэ юм. 
 
Хувьцааны зах зээлийн гоё, ганган үг ашиглаад, тооцоо судалгаатай гэж дурдсан эл албан тоотыг бичсэн нь үнэн бодит явдал болж, биелэлт нь харин үлгэр домог болж тун магадгүй. Учир нь Монгол Улсын хэмжээнд бараг нэг сая хүн иргэдийн зээл авсан байдаг тухай статистикийг Та Монголбанкны цахим хуудаснаас авч болно. Товчоор гурван хүн тутмын нэг нь цалин, тэтгэвэр гэх мэтчилэнгээр зээлтэй байдгийг, тэр нь нийт ДНБ-ий 23 хувьтай тэнцэх хэмжээний их наядаар тоологдсон мөнгө байдгийг Та доорх графикаас харна уу. 

СТАТИСТИК
 

 

 

 


 
Тэгвэл нийт зээл авсан иргэдийн тоо энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар  943.6 мянга болжээ. 

Эх сурвалж: www.mongolbank.mn 
 

Тэгэхээр Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч болбол намаас өгсөн үүрэг даалгаварын дагуу бараг нэг сая хүний 5.57 их няад төгрөгийн өрийг цайруулах бололтой. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө нь ДНБ-ий 23 хувьтай тэнцэж байна. 
 
Тэгвэл энэ их хэмжээний өрийг шууд цайруулах боломж Х.Баттулгад үнэхээр бий юү? Энэ асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Үгүй” гэж хариулж байна. 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
3
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.