Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Том Крузын амьдралын дүрэм

“Оскарын шагнал авах болов уу гэж би хэзээ ч санаа зовж байгаагүй. Шагнал гардуулах ёслолд оролцоод таашаал хүртээд сууж байдаг”


Өнөөдөр Холливудын алдарт жүжигчин Том Круз буюу Томас Круз Мэйпотер IV 55 нас хүрч байна. Том Круз Нью-Йорк мужийн Сиракьюс хотод төржээ. Инженер аавтай, жүжигчин ээжтэй тэрбээр гурван удаа “Оскар”-т нэр дэвшээд хүртэж амжаагүй ч “Алтан бөмбөрцөг” шагналыг гурвантаа эзэмшсэн билээ. Ингээд түүний хэлсэн үгнээс амьдралынх нь гүн ухааныг тольдон харцгаая.

“Миний амьдрал их сонирхолтой. Би байнга саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Хариуцлага үүрэх нь надад таалагддаг”
“Оскарын шагнал авах болов уу гэж би хэзээ ч санаа зовж байгаагүй. Шагнал гардуулах ёслолд оролцоод таашаал хүртээд сууж байдаг”

“Акира Күросавагийн “Долоон самурай” киног би 18 настайдаа анх үзсэн. Ингээд Бүшидо судлаж эхэлсэн. Би самурай, тэдний баримталдаг зарчмыг шүтэн биширдэг. Тийм болохоор “Сүүлчийн самурай”-д тоглосон юм”
“Би амьдралын өчүүхэн жижиг зүйлд ч баярлаж сурсан. Амьд байгаадаа баярлаж, өдөр бүр дэлхий ертөнцөд хариу ач тус болох сон гэж боддог”

“Ямар нэг дүр бүтээхдээ би эхлээд түүний талаар ойлгож, мэдэн, таньдаг болдог”
“Шагнал гардуулах ёслол сайхан баяр. Олон удаа шагнал авсан гэж хэлэхгүй ч дахиад авмаар л байна. Гэхдээ шагнал авсангүй гээд сэтгэлээр унахгүй”

“Зарим хүмүүс насан туршдаа нөхөрлөдөг. Харин манайх байнга нүүдэг байсан болохоор надад багын найз гэж байхгүй”
“Би өөртөө хатуу хүн. Зүгээр сууж чаддаггүй, заавал нэг юм шинээр сурах гэж хичээдэг. Саад бэрхшээлийг даван туулахдаа дуртай болохоор заримдаа өөртөө зохиомлоор саад үүсгэдэг”

“Сэтгэл зүйчдийн дүгнэлтэд би хэзээ ч итгэдэггүй”
“Шинэ дүр болгон намайг догдлуулж, сандаргадаг болохоор би кинонд дуртай”

“Би өөдрөг хүн. Би хаана ч байсан шилдэг нь байхыг хүсдэг. Шилдэг жүжигчин, шилдэг аав, шилдэг эр нөхөр гээд л”
“Би хүүхдэд хайртай. Өөрөө ч хүүхэд байсан...”

“Ямар нэг юм хийвэл тултал нь хийдэг”
“Хүү минь бейсболын багт тоглож, охин минь найрал дуунд багтсан байхыг харахын тулд би “Оскар”-ын шагналаас ч татгалзана”

“Тоглохыг хүссэн кинондоо л тоглодог болохоор би аз жаргалтай хүн”
Амьдрал бол эмгэнэлт инээдмийн жүжиг. Аз жаргалтай байхын тулд хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
2
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
4 өдрийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.