Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЭЕШ-ын хариу "эмгэнэлтэй" гарсныг батлах 3 ЧУХАЛ БАРИМТ

Шалгуулагчдын 17499 нь Улаанбаатарт, 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.


Элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ өнгөрсөн сарын 14-18-нд болж өндөрлөсөн. Их, дээд сургуульд элсэх босго оноог тогтоодог тус шалгалтад энэ жил нийт 40388 шалгуулагчид бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид бол 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна. 

Нийт шалгуулагчийн хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их  буюу 32188 хүн сонгожээ. Харин орос хэлний хичээлийг хамгийн бага буюу 1367 шалгуулагч сонгосон байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

Улсын дундажтай жишиж тооцон гаргадаг, олон улсад Блүүмийн таксономийн арга гэгддэг Боловсролын үнэлгээний төвийн ашиглаж буй стандартаар жагсаасныг тоолбоос монгол хэл, математик, англи хэлний шалгалтад Улаанбаатар дахь шалгуулагчдын:

Монгол хэл - 104 хүүхэд "А" (өгөгдсөн материалын 78-100 хувийг зөв бөглөсөн нь "А", 65-77 хувийг зөв бөглөсөн нь "B", 52-76 хувийг зөв бөглөсөн нь "С", 37-51 хувийг зөв бөглөсөн бол "D" үнэлгээ авчээ)

Математик - 336 хүүхэд "А" (өгөгдсөн материалын 66-100 хувийг зөв бөглөсөн нь "А", 42-65 хувийг зөв бөглөсөн нь "B", 27-64 хувийг зөв бөглөсөн нь "С", 17-26 хувийг зөв бөглөсөн бол "D" үнэлгээ авчээ)

Манай редакци (UB.life) энэхүү үнэлгээг дунд сургуульд ашигладаг дүнгийн системтэй харьцуулж үзлээ. Өөрөөр хэлбэл, сургуульд хүн бүрийн ашигладаг 100 хувийн А-F шатлалтай үнэлгээгээр тоолсон юм. Сургуульд суралцаж буй хүүхэд бүр нийт өгөгдсөн материалын 90 ба түүнээс дээш хувийг зөв гүйцэтгэвэл "А", 80-89 нь "B" гэхчлэн тооцож, 40-өөс дээш хувийг нь буруу хийсэн хүүхдэд "F" дүн тавьдаг билээ. Дараах жагсаалтад "А" үнэлгээ авсан хүүхдүүд нийт материалынхаа 90 ба түүнээс дээш хувийг зөв хийсэн гэсэн үг. Эдгээр хүүхэд ийм гүйцэтгэлтэйгээр хаана ч шалгалт өгсөн Онц авах билээ. 

Жич: Хэмжээст оноо ба проценталь оноогоор бус А.оноо буюу гүйцэтгэлийн хувиар нь тооцоолсныг дахин анхааруулъя. 

Математикийн хичээлээр 13141 шалгуулагч өгснөөс 12589 нь “F” авсан байна. Өөрөөр хэлбэл, 95.8 хувь нь унаж, ердөө 4.2 хувь нь тэнцсэн үзүүлэлттэй гарчээ. 13141 шалгуулагчийн 27 нь онц авч, 551 “A-D” авсан бол 12589 нь “F” үнэлгээ авлаа.

Монгол хэл 6911 хүүхэд өгснөөс 5142 нь 60 хувиас доош буюу “F” үнэлгээ авчээ. Энэ нь нийт хүүхдийн 74.4 хувь нь шалгалтдаа унаж, 25.6 хувь нь тэнсэн үнэлгээ юм. Ингэхдээ 2 шалгуулагч “А” авч, 1768 нь “А-D”, 5142 нь “F” буюу муу дүн авсан байна.  

Гадаад хэлний хичээлээр 14001 хүн шалгуулснаас 9711 нь буюу 69.4 хувь нь унаж, 30.6 хувь нь тэнцсан байна. Тэдний 953 нь онц авч, 4289 нь “A-D”, 9711 нь “F” авчээ. 

Статистик баримтыг Боловсролын Үнэлгээний Төвөөс авав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.