Хайх зүйлээ бичнэ үү

мин

СЕХ-ноос Баян-Өлгий аймгийн сонгуулийн дүнд зөрчил илрээгүйг мэдэгдлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэлийн хурал хийв.


Сонгуулийн Ерөнхий Хорооны бүрэлдэхүүн болон Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек " Өнгөрсөн сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Зургаадугаар сарын 28-нд Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. МАН-аас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулах бичгээ ирүүлсэн. Аймгийн АН, МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Ингээд нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийгдэж ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна. 
Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу учир мэдээ дамжуулахад удсан" гэлээ.

Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлж байна. Бэлтгэл ажил сайн хангагдаж, аймаг нийслэл, сум дүүргийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар саналын хуудас бүрэн хэвлэгдэж, дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт дууссан” гэв.

Одоогоор гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон бөгөөд маргааш нөгөөдөр буюу долоодугаар сарын 4, 5-нд сонгогчдын саналыг авна. 

Сонгогчдын бүртгэл болон техникийн бэлтгэл маргааш бүрэн дуусах аж. Долоодугаар сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авах бол долоодугаар сарын 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
28
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.