Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголчуудын өрийг дарах гэж байгаа “Эрдэнэс таван толгой”-н санхүүгийн тайлан ийм байна


“Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн ашгаар монголчуудын цалин, тэтгэвэр, оюутны сургалтын төлбөрийн зээлийг төлөх тухай албан тоотыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад хүргүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд эрчээ авсан билээ. Тэгвэл албан тоотод дурдсан “Эрдэнэс таван толгой” компанийн санхүүгийн тайлан дараах байдалтай байна. 

2017 оны эхний хагас жилийн байдлаар “Эрдэнэс таван толгой” компани 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай цахим хуудастаа мэдээлжээ. Энэ нь татвар хураамж, цалин мөнгөө тавьсны дараах ашиг гэсэн үг. Тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн гэнэ. 

Тэгвэл тус компани 2017 оны нэгдүгээр 76.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 70.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бол хоёрдугаар улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 78.9 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэв. 

Харьцуулахад, “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компани 2011-2016 онд 268.4 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх зургаан жилд төвлөрүүлснээс илүү татвар хураамжийг зөвхөн 2017 онд багтааж улсын төсөвт бүрдүүлэх эдийн засгийн тооцоог “Эрдэнэс-Таван толгой” компаниас гаргасан байна.
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
36
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.