Хайх зүйлээ бичнэ үү

мин

Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэх нь хортой, хоргүй гэх маргааныг "бүрмөсөн" эцэслэнэ гэв

Энэхүү судалгаа согтууруулах ундааны "хэвийн" хэрэглээ яг үнэндээ хөнөөлгүй, эсэхийг тодруулна.


Согтууруулах ундаа, кофе зэрэг бүтээгдэхүүнийг саяхныг хүртэл биед муу хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан. Харин ойрын хэдэн жилд яг үнэндээ хэр хортой вэ, хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг бодитоор гаргаж ирэхээр олон төрлийн судалгаа хийгдэх болов. Бага хэмжээгээр уувал биед хөнөөл багатай гэж хүмүүсийн дийлэнх нь ярьдаг. Гэтэл өнгөрсөн сард "British Medical Journal"-д нийтлэгдсэн судалгаагаар долоо хоногт 72-144 г уухад ч улаан хоолой, залгиур, хөхний хорт хавдар тусах магадлал мэдэгдэхүйц нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. 

АНУ-ын Үндэсний эрүүлийг хамгаалах институтээс 100 сая ам.долларын төсөвтэй судалгаа эхлүүлэхээр болжээ. Дэлхийд шар айргийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг таван компани төсөлд мөнгө хандивлах аж. Ингэлээ гээд үйлдвэрлэгчид судалгаанд нөлөө үзүүлэхгүй хэмээн тус институтын төлөөлөгч Жорж Ф.Коб онцлов. 

Судлаачид дэлхийн дөрвөн тивийн 16 хотоос (Копенгаген, Барселона гэх мэт) сайн дурын 8000 орчим оролцогч сонгон авна. Зарим нь огт уухгүй тодорхой хугацаанд явах бол нөгөө хэсэг нь өдөрт өөрийн хүссэн төрлийн согтууруулах ундаанаас бага доозоор хүртэх заавартай. Төсөл зургаан жил үргэлжлэх бөгөөд зүрх, биеийн байдлыг нь тогтмол хянах аж. Оролцогчид 50-иас дээш настай байх ёстой. Зүрхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг нь тогтоох гэж зориуд ийн журамлажээ. Согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй эсвэл хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийг оролцуулахгүй бөгөөд хөхний болон бусад хорт хавдар тусах өндөр магадлалтай хүмүүсээс мөн татгалзах юм байна. Энэхүү судалгааны дүн согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэх нь биенд хортой, хоргүй гэх маргааныг эцэслэнэ гэж судлаачид найдаж байгаа аж. Тэд бие болон сэтгэхүйн хувьд эрүүл хүмүүс согтууруулах ундааг хэтрүүлэлгүй хэрэглэдэг болохоос хэтрүүлэхгүй хэрэглэлээ гээд бие эрүүл байна гэж байхгүй хэмээн онцолжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
48
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.