Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ зун хичээллэх БЯСАЛГАЛЫН 5 төв

Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бясалгалын төвүүдээс онцолж байна.


Төвлөрөл, тайвшрал, амар амгалан. Энэ бол бясалгал үйлдэхээр шийдсэн хүн бүрийн анхны зорилго байдаг. Гэвч анх эхлэхдээ бие даан суралцах боломжгүй учир бясалгалын төвийг зорих нь зүйтэй. Хэрвээ таны энэ зуны төлөвлөгөөнд бясалгал багтсан бол Монголд хаана, хэрхэн эхлүүлж болох зөвлөмжийг хүргэе.

1. Випашяна бясалгалын ДХАММА МАХААНА төв



Випашяна гэдэг нь “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай пали үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга хэмээн тооцогддог. Д.Ширэндэв багшийн удирдан явуулдаг випашяна бясалгалын Дхамма Махаана төв Монголд анх 2005 онд байгуулагдсан бөгөөд  10 хоногийн курс, найм хоногийн Сатипаттханагийн курс, 20, 30, 45, 60, 90 хоногийн уртын бясалгал, мөн 8-15 хүртэлх насны хүүхдэд зориулсан 1-3 хоногийн курс, 15-19 хүртэлх насныханд зориулсан долоо хоногийн курсууд бий. Анхлан суралцагчид гар утас ашиглахаас эхлээд бусад хүнтэй ярилцахыг ч хориглодог 10 хоногийн бясалгалын курст хотоос гадна хамрагддаг. Тогтсон төлбөргүй бөгөөд тухайн бясалгагч өөрийн хүслээр хандив өргөж болно.
Энэ зуны хуваарь, бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг www.byasalgal.mn -ээс авна уу.

2. Аръяабалын бясалгал



“Төгс гэгээрсэн” хэмээгддэг Их багш Чин Хайн түгээн дэлгэрүүлсэн бясалгалын арга. “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төв”-өөс энэ төрлийн бясалгалын сургалтуудыг зохион байгуулж, эхлэн хичээллэгчдэд зөвөлгөө мэдээлэл өгдөг. Зөвхөн Улаанбаатар төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл зэрэг аймагт салбар төвүүд юм байна. Дэс дараа үе шаттайгаар бясалгаж, тодорхой сахилуудыг авдаг бөгөөд чанд, тууштай хичээллэхийг мөрдлөг болгодог аж.
Энэ зуны хуваарь, бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг www.gegeerel.mn –ээс авна уу.

3. Амьдрах урлаг бясалгалын төв



Шри Шри Рави Шанкарын үүсгэн байгуулсан “Амьдрах Урлаг” бясалгалын төвийн Монгол дахь салбар олон хүнд танил болов уу. Ц.Саранцэцэг багшийн удирдан явуулдаг курс зун бүр хотоос гадна хичээллэдэг бөгөөд амьсгалын зөв техникээр дотоод руугаа хүрч, холбогдохыг гол болгодог. Амьдрах урлагийн бясалгалын курс нь амьсгалын хэмнэлт “Сударшан крия” техник, иог, стресс тайлах арга замуудыг санал болгодог аж.
Энэ зуны хуваарь, бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг www.artofliving.org/mn-mn -ээс авна уу.

4. Ананда Йога төв



Тус төв иогийн хичээлээс гадна бясалгалын үнэ төлбөргүй сургалтыг санал болгодог. Бясалгалын маш олон хувилбар, өөр өөр төрлүүд бий. Ананда Йога-гийн заадаг бясалгалын явцад тухайн хүн зөв бодлыг өөртөө тусган өөдрөг үзэлтэй байх хэрэгтэйг чухалчилдаг. Ингэж хийснээр тогтсон хугацааны дараа хүн тайван амгаланг олж авч чадна. Олон жил бясалгалын аргаар хичээллэж туршлага олсон багш нар хэрхэн бясалгах арга техникийг сурч, өөрсдийн оюун санааг төвлөрөлтөд бэлдэж, ухамсраа тур зуур ч гэсэн орчлонгийн зовлонгоос гэтлэхэд туслах аж. Тогтмол бясалгал хийснээр авьяас чадварууд хөгжиж, ой тогтоолт сайжирч өгдөг.
www.yogamongolia.org -д холбогдон бүртгүүлээрэй.

5. Шри Чинмойн төв



“Бясалгал бол нам гүм, чимээ аниргүй далайн ёроол руу шумбан орохтой адил. Гүний гүндээ далай тэр аяараа аниргүй. Бодол биднийг сатааруулж үл чадна, учир нь бидний ухаан тэр аяараа амар амгалан, тэр аяараа аниргүй, тэр аяараа эв эе” хэмээн Шри Чинмой хэлжээ. Шрин Чинмойн төвийн Монгол дахь салбар олон нийтэд зориулсан бясалгалын  лекцийг жилд хоёр удаа зохион байгуулдаг  бөгөөд энэ цуврал лекцийн дараа бясалгах сонирхолтой хүмүүст  анхан шатны зургаан долоо хоногийн хичээлийг явуулдаг юм байна. Дотоод амар амгалан бол хүмүүний төрөлхийн эрх учраас Шри Чинмой өөрийнх нь хүсэлтээр бүх бясалгалын лекц, хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулдаг аж.
http://mn.srichinmoycentre.org –д холбогдон энэ жилийн хуваарийг харна уу.


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
9 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.