Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БНАСАУ холын зайн пуужин амжилттай туршсан гэв

Пуужинг Кусон хотын нисэх баазаас хөөргөсөн бөгөөд 930 км-ийн цаана, Японы ойролцоо буужээ.


БНАСАУ өнөөдөр тив хооронд харвах чадалтай холын зайн пуужин амжилттай туршсан хэмээн мэдэгдэв. Пуужинг Кусон хотын нисэх баазаас хөөргөсөн бөгөөд 930 км-ийн цаана, Японы ойролцоо буужээ. Яг ямар пуужин байсныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Японы Засгийн газраас уг пуужин эдийн засгийн онцгой бүсэд нь хамаарах газарт буусан хэмээн мэдэгдэв. 

БНАСАУ цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэлийн тал дээр ахиц гаргасаар буй нь маргаангүй боловч тив хооронд харвахуйц хүч чадалтай цөмийн пуужин бүтээх боломж одоохондоо байхгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэвч өнөөдөр харвасан пуужин холын зайн пуужин байх магадлал өндөр ажээ. Эхлээд АНУ, БНСУ-ын шинжээчид дундын зайн пуужин гэж дүгнэсэн ч ажиглалтын явцад холын зайн пуужин байх магадлалтай гэх дүгнэлтэд хүрчээ. 

930 км-ийг туулсан хурдаар нь тооцоолж үзэхэд уг пуужин  6700 км явах чадалтай гэж олон улсын аюулгүйн шинжээч Дэвид Врайт бичжээ. Түүний тооцоо зөв бол "пуужин Хавай, бусад 48 мужид хүрч чадахгүй ч Аляскад бол хүрч дөнгөнө" хэмээн тэрбээр онцлов. "Энэ маш аюултай үйл явдал. Хэрэв энэ 7000 км-ийн зайд харвадаг пуужин бол Нью-Йорк хүрэх чадалтай 10 мянган км-ийн пуужин бүтээх өдөр хол биш гэсэн үг" хэмээн Мидлберийн олон улсын судалгааны институтийн захирал Жеффри Льюис дүгнэсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
22 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
48
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.