Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тулаанч хүүгээ ялагдахаар нь нэмж зоддог ээж

Анна таван хүүхдийн ээж бөгөөд тэдний гурав нь мэргэжлийн холимог тулаанч.


Мэргэжлийн тулаанч хүү нь дөнгөж ялагдаад буугаад ирэхэд ээж нь яаж угтаж авдаг гэж бодож байна? Тэврэн авч, аргадах уу, эсвэл өрөвдөн уйлах уу? Аль нь ч байж магад. Гэхдээ та Анна Азовская хэмээх энэ орос ээжээс тийм өрөвч сэтгэл олж харахгүй. Анна таван хүүхдийн ээж бөгөөд тэдний гурав нь мэргэжлийн холимог тулаанч. Саяхан болсон “Fight Nights Global 67” тэмцээнд түүний хүү Виктор хоёрдугаар үед техникийн нокаутаар ялагдсан. Хүүгээ ялагдахад сэтгэл дундуур байсан Анна түүнийг загнаж, цусыг нь арчсан ч нэмээд хэд хэдэн шанаа өгсөн юм. Түүний энэ байдлыг харсан хүмүүс ихэд гайхсан билээ.

“Гурван хүүгээ тулаанд оруулдаг холимог тулааны ертөнцийн цорын ганц ээж бол би байх. Би эршүүд зантай. Хүүхдүүдээ торон дотор зодолдож байгааг хараад айж эмээдэггүй. Бурханы ачаар би энэ спортод бага сага юм гадарладаг болохоор тэд нарт зааж өгөх юм надад бий. Хэрэв би залуу байсан бол өөрөө зодолдох байлаа. Багадаа би хөвгүүдтэй ана мана үзэлцэж, зодож ч явсан удаатай. Эр хүн бол зодолдох, тулалдах ёстой” гэж "FightNights”-д ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

Анна Азовскаягийн гурван хүү Григорий, Георгий, Виктор мэргэжлийн тамирчид бол хоёр охин Ярослава, Услада нар ч холимог тулаанаар хичээллэж эхэлж байгаа, удахгүй мэргэжилд орохоор бэлтгэж байгаа аж. Анна 45 настай. Тэднийх Москвагаас 130 км зайтай орших Рошаль хотод амьдардаг. Ах дүү нар багаасаа л тулаанд урлагт дуртай, анхны мэхээ Федор Емельяненкогийн видео бичлэгээс сурч байжээ. Анна хүүхдүүдийнхээ бүх тулааныг үздэг, шүүгч, балиашиг, хөтлөгч нараас ч чанга дуугаар хашгаран дэмждэг байна. Дэмжих гэхээр дандаа юм заагаад уухайлаад байхгүй, хүү нь буруу юм хийвэл танхим дүүрэн орилон загнаж, хараах үе ч бий.

Яагаад Анна ийм хатуу ээж болсон юм бол?
“2000 онд би долоон настай охиноо алдсан юм. Тэр минь усанд живчихсэн. Үүний дараа би Бурхан дээр очсон. 2002 онд нөхөр минь нас барлаа. Гэхдээ тэр архи уугаад, орон гэрээ хайхардаггүй байсан болохоор Бурхан түүнийг биднээс зайлуулсан юм. Биднийг Бурхан босгосон. Үгээгүй ядуу амьдралаас Бурхан биднийг гаргаж, биднийг өөрчилсөн. Энэ чинь миний хүү. Хүүхдээ зодолдож байхад чимээгүй үзээд суудаг хүн гэж байхгүй биз дээ. Би чадахгүй. Хүү нар минь тулаанд дуртай болоход нь би саад хийгээгүй. Тэдний сонирхож байгаа зүйлийг хамтдаа сонирхож, цугтаа явсан” гэж тэр ярьсан юм.

Хүү нар нь ч ээжийнхээ тэр авирт гомддоггүй, харин ч ялалт бүрээ ээждээ зориулж, Аннаг менежерээ болгосон.
Азовская өөрийгөө сайн дасгалжуулагч гэж боддог. Тэр хүүхдээ хамгаалж, өрсөлдөгчдийг нь сэргээш хэрэглэлээ, бээлийндээ төмөр хийсэн гэх мэт янз бүрээр дайран хэрэлдэхээс буцдаггүй.
“Үнэнийг хэлэхэд олон тулаанчид хүнд хэцүү үед дотнын хүнээ дэргэдээ байлгахыг хүсдэг. Гэвч ихэнх нь чаддаггүй. Харин манай хүүхдүүд азтай. Учир нь ээж нь үргэлж дэргэд нь байдаг тул хэзээ ч дэмжлэг ирнэ гэж тэд мэддэг. Олон тамирчин миний хүү нарт атаархаж байгаа” гэж Анна ярьсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
47
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.