Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ж.Үнэнбат: Ямар ч тохиолдолд зээл авдаг, төлдөг харилцаа хуульд захирагдсан байх ёстой


Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа. 
 
 
-Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монголын банкны системийн төлөвийг тогтвортой болгож өөрчилсөн тухай таатай мэдээ олон улсын тавцанд хөрөнгө оруулагчдын сонорт хүрлээ. Монголын банкны холбоог тэргүүлж буй хүний хувьд, банкны системийн эрүүл мэндийг ямар байна гэж дүгнэдэг вэ? 
 
-Ер нь банкны салбарын үйл ажиллагаа бодит эдийн засгаас шууд шалтгаалдаг. Бодит эдийн засаг сайн ажиллаж байж банкны систем дагаж сайжирдаг. Санхүүгийн салбар ч урагшаа хөгждөг. Учир нь банкууд бодит салбарт зээл олгодог шүү дээ. Бодит салбар сайн ажиллаж байж, банкны гол бүтээгдэхүүн болох зээлийн эргэн төлөлт сайжирдаг юм. Үр дүнд нь активын чанар сайжирдаг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сайжирч байж банкууд тогтвортой байдаг.  
 
-Банкны салбарын эрүүл мэндийг сайжирч байна гэж Та дүгнэж байгаа юм байна шүү дээ? 
 
-Банкны салбарын эрүүл мэнд угаасаа сайн байсан гэж хэлж болно. Ер нь эдийн засаг сорилттой тулгарсан энэ хугацаанд муудаагүй шүү. Бодит секторын үйл ажиллагаа муудаж, чанаргүй зээлийн хэмжээ өссөн ч бид үүний эсрэг сайн арга хэмжээ авсан.  
 
Тухайлбал, зээлийн алдагдлын сан байгуулсан. Мөн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулахад онцгой арга хэмжээ авч ажилласан. Ялангуяа манай банкууд түүхэндээ маш өндөр төлбөрийн чадвартай байгаа гэдгийг онцолмоор байна. Бид Засгийн газрын үнэт цаас гэх мэтчилэнгээр найдвартай активуудад хөрөнгөө нэлээд сайн хөрвүүлсэн. 
 
-Нөгөө талаас, Moody’s зээлийн эргэн төлөх чадвар тогтворжлоо гэж мэдээлсэн шүү дээ. Энэ нь гадаад зах зээлд байгаа бондуудыг ярьж байгаа гэж ойлгосон? 
 
-Зээлийн эргэн төлөх чадвар гэдэг нь зээлийн рейтинг буюу зэрэглэл гэдэгтэй холбогдоно. Гаднын зүгээс Монголын эдийн засгийг яаж харж байгаа вэ гэдэг нөхцөл байдлаар тодорхойлогдож байна. Монгол Улсын эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр харж буй өнцөг юм.  
 
Гэхдээ дан ганц банкны системийн үйл ажиллагаагаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэдэг хэцүү. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд цаг хугацаа шаардана. Тиймээс тууштай, тогтвортой ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. 
 
- ОУВС-тай тохиролцсон урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад аудит хийнэ гэж ярьсан. Монголын банкны холбоог тэргүүлж буй хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 
 
- ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол Улсын Засгийн газраас хүсэлт тавьсан. Энэ хөтөлбөрт хамрагдах болсонтой уялдуулан активын чанарын үнэлгээг Монголын банкуудад хийхээр болсон юм. 
 
Үнэндээ энэ бидний хувьд тийм ч чухал байгаагүй. Учир нь Монгол Улсын банкны салбар шууд бодит эдийн засгаас шалтгаалдаг. Бодит эдийн засгийг яаж үнэлж байна вэ гэдэг нь активын үнэлгээгээр харагдана гэж ойлгож байгаа. 
 
ОУВС-гийн шаардлагын дагуу дээрх үнэлгээнд бэлтгэх үйл явц манай банкуудад эхэлчихсэн байна. Бид үнэлгээгээ амжилттай даван туулна гэж бодож байгаа. Үүний дараа манай банкны систем илүү хүчирхэг болж, итгэл даах байх гэж харж байна. 
 
 -Иргэдийн зээлийг нэг удаа өршөөх тухай сонгуулийн дуулиан намжаагүй байна. Энэ амлалт биелэх боломжтой юу. Иргэдийн зээлийг нэг удаадаа өршөөлөө гэхэд эерэг талаас нь ярьвал үр дүн, сөрөг талаас хэлбэл үр уршиг бий болох байх? 
 
- Үр дүн эсвэл үр уршиг гэх мэтчилэнгээр энэ сэдвийн сэдлийг ярихаас илүүтэй нэг л зүйл онцолмоор байна. Ямар ч тохиолдолд зээл авдаг, төлдөг харилцаа найдвартай байх ёстой. Гэрээний үүргээ биелүүлдэг, хуульд захирагдсан санхүүгийн зуучлал найдвартай ажиллаж байж үр ашигтай санхүүгийн систем бий болно. Тэр санхүүгийн систем манай улсын эдийн засагт бодитой хувь нэмэр үзүүлнэ гэж бодож байна.  
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
19
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.