Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

PLAYTIME-ийн "Шинэ давалгаа"

Жилээс жилд “Playtime” наадамд оролцох хамтлаг олширч, шинэ залуу уран бүтээлчид төрөн гарсаар байгаа билээ.


Жилээс жилд “Playtime” наадамд оролцох хамтлаг олширч, шинэ залуу уран бүтээлчид төрөн гарсаар байгаа билээ. Энэ жил наадамд анх удаа оролцож буй хамтлаг, уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа. Ингээд тэдэнтэй танилцацгаая!

SEISMIC WAVES



Үлэмж - дуучин, гитарчин
Мийга - гитарчин
Билгүүн - басс гитарчин
Бэрхээ - бөмбөрчин

-Анх удаагийн “Playtime”-ын догдлол өндөр үү? Ямар хөгжим тоглох гэж байна?

-Энэ жил анх удаа “Playtime”-д оролцох гэж байгаа сэтгэгдэл маш өндөр байгаа. Их догдолж байна. Бидний тоглодог shoegaze урсгалаар дагнасан өөр хамтлаг Монголд байхгүй учраас хөгжмөө 100 хувь мэдрүүлэхийг хичээж байна. "New Wave" тайзнаас өөрсдийн 5-6 шинэ бүтээлийг хүргэнэ.

-"Seismic waves"-ын үүссэн түүхээс танилцуулаач?

Үлэмж: Манай хамтлагийнхан бүгдээрээ shoegaze урсгалыг сонсдог. Нэг ангид сурдаг байсан багын найзууд. Түрүү жилийн дөрвөн сард анх хамтлагаа байгуулсан. Энэ урсгалын гол төлөөлөгчдийн нэг "Slowdive”-т дуртай учраас төстэй нэр өгөхөөр ярилцсан. Тэгж нэр хайж байгаад би "Seismic Waves" нэрийг сонгосон нь бүгдэд таалагдсан хэрэг.

-Ямар хамтлаг дуучдаас урам зориг авдаг вэ?

Билгүүн:
Биднийг хөгжим тоглоход "Slowdive" хамтлаг тун их нөлөөлдөг. Shoegaze урсгалын анхдагчуудын нэгээс гадна илүү өндөр түвшинд хүргэж чадсан чамбай хамтлаг.
 

-Тайзан дээр өнгөрүүлсэн сэтгэл догдлуулам мөч хэзээ тохиосон бэ?

Үлэмж:
Хамгийн анхны тоглолт минь PLAYTIME PRE PARTY дээр болж байсан. Гитарууд минь жаахан хөггүй байсан л даа. Тайзан дээр анх удаа гарсан болохоор сандралгүй ч юм шиг, сандралттай ч юм шиг нэг л эвгүй. Гэхдээ тэр бол хамгийн гоё мөч байсан. Тэр тоглолтоос хойш итгэл төрж, хамтлагаа цаашид үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн монгол сонсогчдод shoegaze хэмээх гайхалтай сайхан урсгалыг хүргэх гэж буйдаа сэтгэл өндөр байна.

MORT EN CRUEX



Rey - дуучин              
Оскар - басс гитарчин        
Эркэ – соль гитарчин
Локи – ритм гитарчин
Ганаа – бөмбөрчин

-Анх удаагийн наадмаас айж байна уу? Ямар хөгжим тоглохоор бэлтгэж байна вэ?

Rey: Анх удаа болохоор айдас бий, бий. Хамгийн чухал нь бэлтгэл учраас бэлтгэлээ тасралтгүй хийсээр байна даа. Бидэнд тодорхой тогтсон урсгал байхгүй. Энэ удаагийн наадамд төрөл бүрийн дуунууд тоглоно. Хард рок дуу ч байна. Метал ч байна. Гэхдээ ерөнхийдөө метал талруу давамгайлсан хөгжим тоглох төлөвлөгөөтэй. Үүнээс гадна сонсогчиддоо бэлдэж байгаа нэг гэнэтийн бэлэг бий. Хүмүүсийн сайн мэддэг поп дууг post hardcore хэлбэрээр тоглохоор бэлдэж байгаа. Монголд нэг их тоглогддоггүй урсгал.

-Яагаад хамтлагаа "Mort En Cruex" гэж нэрлэх болов. Хоорондоо танилцаж, байгуулагдсан түүхээсээ хуваалцаач?

Оскар:
Манай хамтлаг анх 2015 онд байгуулагдсан. Би бөмбөрчинтэйгөө уулзаж анх хамтлаг байгуулах санааг гаргаж байсан. Бид хоёр нэг хамтлаг сонсдог байлаа. Дараа нь ритм гитарчин Локитой танилцаж хамтлагтаа авсан. Дараа нь соль гитарчин Эркэг өөр хамтлагт тоглодог байхад нь танилцаад хамтлагтаа элсүүлсэн. Сүүлд дуучин Ray-тэй танилцаж нэгтгээд албан ёсоор нэрээ сонгож, хамтлаг байгуулагдсан. Манайхан бүгд нэг хамтлаг сонсдог учраас хоорондоо амархан танилцсан. Нэрний хувьд, "Үхэл ба үхлийн хөндий" гэж орчуулна. Утга нь их гүн, маш олон утгатай. Тэр их утганаас бид нар аливаа зүйлийн эхлэл гэсэн утгаар нь хэрэглэдэг байгаа.

-Ямар хамтлаг дуучдаас урам зориг, санаа сэдэл авдаг бол?

Эркэ:
Ерөнхийдөө хамгийн анх японы "The Gazette" гэдэг хамтлаг байсан. Бидний хувьд Японы хамтлагуудаас үлгэр жишээ авах зүйлүүд их бий. Япон гэвэл “The Gazette”, “Dir en grey”, өрнийн хамтлагуудаас “Lamb of god” гэх мэт хамтлагууд бий.

-Ta нар тайзны нэрнүүдээ тайлбарлаач?

Rey:
Ганаа, Эркэ хоёр л өөрсдийнхөө нэрээр явдаг. Оскарын хувьд гэвэл нэг удаа сагсны тэмцээнд Оскар гэсэн нэртэй өмсгөлтэй тоглож байхад нь хүмүүс шууд өмсгөлийнх нь нэрээр дуудсанаас болсон. Оскар наашаа дамжуул, одоо шид гээд л. Тэрнээс хойш Оскар гэх болсон. Локигийн нэрний хувьд гэвэл манай хамтлагийн хэн ч мэдэхгүй. Өөрийнх нь жинхэнэ нэр шал өөр шүү дээ. Бидний таамгаар бол Торын дүү Локи л төсөөлөгдөх юм. Миний хувьд гэвэл Rey бол өөрөө испани үг. Өөр хамтлагт дуулдаг байхдаа уг нэрийг өөртөө бодож олж байсан. Ерөнхийдөө хаан гэсэн утгатай.

The Atoms



Г.Түвшинтөгс – төгөлдөр хуурч, дуучин
Э.Одмандах - sound engineer


-“Playtime”-д анх оролцох гэж буй сэтгэгдэл ямар байна вэ?

Э.Одмандах:
Сэтгэгдэл их сайхан байна. Бид урсгалд нэг их баригдаад байдаггүй. Бид хоёрын тодорхойлсноор бол классик-электро чиглэлээр 10 дуу тоглоно гэсэн бодолтой байна.

-"The Atoms" бүрэлдсэн түүх юу вэ?

Г.Түвшинтөгс:
Анх хамтлаг болохоор шийдэж, нэр өгөхдөө уур амьсгал буюу “Atmosphere” гэдэг нэр бодож байсан. Гэтэл тийм нэртэй хамтлаг хэдийнэ гарсан байсан. Тэгээд “Аtomosphere” болгоё гэсэн ч жаахан худлаа сонсогдоод болдоггүй. Тиймээс энгийн болгох үүднээс “The Atoms” гэдэг нэрийг сонгосон. Атомнууд гэдэг өөрсдөө аливаа зүйлийг бүрэлдүүлэгч жижиг хэсгүүд. Атом гэхээр бас сүртэй том сонсогдож байгаа, хэхэ.

 -Ямар хамтлаг дуучдаас урам зориг, санаа сэдэл авч уран бүтээл туурвидаг вэ?

Э.Одмандах:
Олон уран бүтээлч бий. Гэхдээ шууд зааж нэрлэх хэцүү юм. Жишээ, үлгэр авдаг хамтлаг гэж бодохоор манайхтай төстэй хамтлаг төдийлөн байдаггүй. Төстэй хамтлагууд байгаа л байх. Гэхдээ бид хоёр сонсоод дууриагаад явъя гэж боддоггүй. Харин дуртай хамтлаг дуучин гэвэл Монголоос “Харанга”, “Камертон” гаднаас “Coldplay”. Зөвхөн амьд хөгжим гэж туйлширдаггүй. Сонголтоо чөлөөтэй байлгадаг.

-Ихэнх хамтлагууд дор хаяж дөрвөн гишүүнтэй байна. Хоёулхнаа байхын давуу болон сул тал юу вэ ?

Г.Түвшинтөгс:
Хоёулаа байх ер нь амар шүү дээ. Хоолонд гарлаа гэхэд гялс хоёулаа гарч идчихээд буцаж ороод юмаа хийдэг. Шууд хоорондоо ойлголцчихвол  бусад нь болчихдог. Тэр л давуу тал юм шиг ээ. Дутагдалтай тал гэвэл тайзан дээр хоёулхнаа гарах сүргүй байдаг юм байна.
Э.Одмандах: Олон хүний санаа хуваагдахгүй амар. Дуу хийхэд цаг хугацаа бага зарцуулдаг. Өөрсдөө л сайн хөдөлмөрлөж чадах юм бол шүү дээ, хэхэ.

                                                                                                               Ярилцсан А.Эрдэнэбаатар

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.