Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Fight Nights Global 70”-д Ц.Амарсанаа тулалдана

Манай тамирчин Ц.Амарсанаа энэ тэмцээнд 70,3 кг-ийн жинд ОХУ-ын Валерий Митричуктэй тулалдана.


Энэ сарын 7-нд 19 цагаас ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Оросын холимог тулааны хамгийн том компани болох “FIGHT NIGHTS GLOBAL”-ийн зохион байгуулдаг “Fight Nights Global 70” тэмцээн болох гэж байна. Энэхүү компани нь Халимагийн алдарт тулаанч, кикбоксын дэлхийн аварга Бату Хасиков удирддаг компани юм.
“Fight Nights Global 70”-д нийт 10 тулаан явагдахаас гол тулаан нь Бразилийн Рузимар Пальяарес (18-8) ОХУ-ын Алексей Иванов (10-4) нарын тоглолт болж байна. Хагас дунд жингийн энэ тоглолт таван үе үргэлжилнэ.

37 настай Пальярес WSOF холбооны аварга болж байсан ч хэт харгис тоглолттой хэмээн хөөгдсөн. Гол нь өчиж, боохдоо шшүгч салгасан ч санаатай тавихгүй уддаг этгээд. Америкийн UFC-ээс ч бас халагдсан. Гэхдээ сүүлийн хоёр тулаандаа хүнд цохилтоор ялагдан, карьер нь өндөрлөх тийш хандаад байгаа. Харин Иванов байлдааны самбогийн дэлхийн хошой аварга, Улаан-Үдийн уугуул. Тэр өнгөрсөн оны 12 дугаар сард “Fight Nights Global 57” ялагдсаныхаа дараа торонд эргэн ирж байгаа нь энэ юм. Улаан-Үд хотод болж байгаа тул буриад тулаанчид олон бий.  













Манай тамирчин Ц.Амарсанаа энэ тэмцээнд 70,3 кг-ийн жинд 3 минутаар 5 үе ОХУ-ын Валерий Митричуктэй тулалдана. Митричук холимог тулаанд 4 тоглож, 3 ялж, 1 ялагдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 17-нд Р.Перуновыг хүнд цохилтоор ялсан байна. Ц.Амарсанаагийн хувьд Японы гурван тулаанчийг дараалан ялаад байгаа.  


“Fight Nights Global 70”
Русимар Палхарес – Алексей Иванов
Яньпан Гуо – Вадим Бусеев
Майкл Хилл – Максим Буторин
Сабит Жусупов – Алдар Буданаев
Александр Даньков – Сергей Погодаев
Мурат Хасанов – Сергей Лесников
Бато Дамдинов – Ренат Ондар
Джамал Ибрагимгажиев – Сергей Воротников
Ц.Амарсанаа – Валерий Митричук
Владимир Цой – Баир Асалханов

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
38
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.