Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бороонд дуртай хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг 7 шалтгаан

Бороо бороо ороорой...


Бороон дусал тэнгэрээс буун ирэхэд хамгийн ихээр баярладаг хүн та мөн үү? Бороотой өдөр та аз жаргалтай байж, халуун цай, сайн ном, аялгуут хөгжмөөр өөрийгөө шагнадаг уу? Маш олон хүн бороог хүйтэн, нойтон, сайхан биш гэж хэлдэг. Гэхдээ хэрэв та бүрхэг, бороотой өдөрт хайртай бол бусдаас илүү аз жаргалтай байдаг 7 шалтгаанаа олж мэдээрэй.

1. Амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч, олон сонирхолтой зүйлийг үзэж харах хүсэл дүүрэн байдаг.

Та өөрийгөө маш өндөр мэдрэмжтэй нэгэн гэж ойлгож болно. Таны мэдрэг байдал, хүсэл тэмүүлэл амьдралын жижиг хэсэг болгоныг анзаарах боломж олгодог. Хэнээс ч санаа зоволгүй хүссэн бүхнээ хийх зориг танд бий.

2. Тэд хором мөч бүрийг мэдэрч амьдардаг.

Аз жаргал судлаач Мэтт Киллинсворт "Track Your Happiness" гэх аппликэйшн бүтээсэн ба хүмүүс үүний тусламжтай аз жаргалтай хором мөчүүдээ тэмдэглэж, хадгалдаг байна. Судлаач үүний ачаар тухайн мөч болгоныг мэдэрч чаддаг хүмүүс илүү аз жаргалтай байдгийг тогтоосон байна. Харин бороонд дуртай хүмүүс бяцхан зүйл болгонд л баярлан хөөрдөг.

3. Өөртөө итгэлтэй байдаг.

Та дөрвөн настай хүүхэд шиг л бороонд баярлан гүйж, бусдын юу гэж бодохыг үл тоодог. Тиймээ, та үнэхээр өөртөө итгэлтэй, бие даасан хүн. Бороонд дуртай хүмүүс өөрсдөөрөө ихээхэн бахархдаг ба өөрийн ийм хүүхдэрхүү зан чанартаа дуртай. Нүүрний будаг урсана уу, хувцас норно уу, огтхон ч хамаагүй. Зөвхөн өөрт сайхан байвал бусад зүйл хамаагүй гэдгийг хэнээс ч илүү ойлгодог.

4. Хүнд хэцүү үеийг даван туулах чадвар өндөр.

“Pluviophiles” буюу бороонд хайртай хүмүүс багахан бороо ч цэцэг ургуулах чадалтайг мэддэг. Амьдралд тань ямар нэгэн хэцүү зүйл тохиолдлоо ч та тэр бүхэн хэзээ нэгэн цагт дуусч, өнгөрсөнд үлдэхийг мэддэг. Үүгээр ч зогсохгүй хэцүү сорилт болгоныг даван туулах чадалтай. Борооны дараа л солонго гардаг шүү дээ.

5. Тэд аливаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авдаг.

Бороонд дуртай хүн цаг агаарын байдлыг бусад шиг айхтар хүндээр хүлээн авдаггүй. Хэдхэн дусал бороо болохоос дэлхийн сүйрэл биш шүү дээ. Тэд хэт дэврүүлж боддоггүй. Бас хэт хөнгөн хуймгай ханддаггүй. Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдлоо гэхэд бороонд хайртай хүнтэй ярилцахад бүх асуудал шийдэгдэх шиг болдог байна.

6. Уйтгар гуниг дундаас гоо сайхныг олж хардаг.

Бороо шинэ үнэр, шинэ амьдрал, шинэ өнгө авчирдаг шиг бороонд дурлагсад бүх зүйлийг гарган, тайвшруулахын тулд хааяа нэг уйлах хэрэгтэйг мэддэг. Бас тэд хааяахан ганцаардалд тэмүүлж, бүтэн өдрийг ном, кофе, кинон дунд ганцаар өнгөрүүлэх дуртай байдаг. Хөнгөн гуниг, гансрал мэдрэмжүүдийг хурцалж өгдөг гэдгийг та ойлгодог байна.

7. Тэд амьдралын тухай эргэцүүлэл, мэдрэмжээр дүүрэн хүмүүс.

Цаг мөчийг мэдэрч амьдарна гэдэг “бүрэн дүүрэн” амьдрахын нэр. Бороонд дурлагсад дусал бүрийг харж баясан, норж, бүжиглэж байгаа шигээ амьдралын цаг мөч бүрийг мэдэрдэг байна. Тэд гүн бодолд автаж, дотоод руугаа өнгийх дуртай. Бороо шивэрч байхад цонхоор хараад суухдаа тэд бүхий л зүйлийн тухай, бүр юуны ч хамаагүй гүн бодолд автаж, хачирхалтай, содон мэдрэмжүүдээр дүүрдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жавхлан 2021.06.29 202.21.98.186

Гоё шүү борооноос хэзээ ч уйддаггүй

0 Хариулах