Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Маш их үнэ хүрсэн хаалгачид

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгачдыг танилцуулж байна.


Италийн “Милан” багийн хаалгач Жанлуижи Доннаруммаг тойрсон шуугиан намдлаа. Багаа орхино гэж хэсэг зөрүүдлэсэн залуу хаалгач номхорч, шинэ гэрээ байгуулсан.

18 настай Доннарумма 5 жилийн гэрээ байгуулж, жилд 6 сая еврогийн цалин хүртэх болж байна. Харин гэрээ дуусахаас өмнө түүнийг авах баг гарвал 100 сая евро “Милан”-д төлөх болно. Урьд өмнө хаалгач ийм үнэ хүрч байсан түүхгүй. Ингээд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгачдыг танилцуулж байна.

Петр Чех, 14 сая евро, “Челси” – “Арсенал”, 2015

Хоёр жилийн өмнө “Челси” баг хашир туршлагатай Чех, ирээдүйтэй залуу Куртуа нарын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Тэд залуу насыг сонгож, Чехийг өрсөлдөгч “Арсенал”-д өгсөн нь зөв сонголт байсныг цаг хугацаа харуулсан.

Самир Ханданович, 15 сая евро, “Удинезе” – “Интер”, 2012.

Ханданович Европын топ багт орсон ч “Интер” тэр цагаас хойш тивдээ битгий хэл улсдаа ч тэргүүлэхээ больсон. Самирийг өөр багт шилжих нь гэж хэдэн жил ярьж байна. Энэ зунаас “Манчестер Юнайтед”-ийн нэр дуулдаж эхэлсэн.

Ян Облак, 16 сая евро, “Бенфика” – “Атлетико”, 2014

Словен хаалгач “Челси”-д буцсан Куртуаг орлох үүргээ маш сайн биелүүлсэн. Магадгүй энэ жил тэр де Хеаг орлохоор “МЮ”-д ч очиж магад.

Анжело Перуцци, 17,9 сая евро, “Интер” – “Лацио”, 1999

“Интер”-т ганцхан жил болоод Перуцци “Лацио”-д очсон. Ром хотод долоон жил тоглохдоо сүүлийн жилд нь Сери А-гийн шилдэг хаалгач болсон.

Клаудио Браво, 18 сая евро, “Барселона” – “Манчестер Сити”, 2016

Англид ирээд Гвардиола “Барса”-гаас хаалгачийг нь авчирч, Жо Хартыг Италид “цөлсөн”. Гэвч Браво түүний итгэл найдварыг биелүүлэлгүй, сэлгээнд шилжсэн билээ.

Анжело Перуцци, 19 сая евро, “Ювентус” – “Интер”, 1999

Энэ жагсаалтад хоёр удаа нэр нь бичигдсэн ганц хаалгач бол Перуцци. 1999 оны зун тэр дасгалжуулагч Марчелло Липпигийн хамт “Юве”-г орхиж, “Интер”-т ирсэн. “Ювентус” түүний оронд Ван дер Сарыг худалдан авсан ч амжилт тааруухан байсан тул Буффоныг авахад хүрсэн юм.

Себастьян Фрей, 21 сая евро, “Интер” – “Парма”, 2001

Буффоныг зарсан “Парма” франц хаалгач Фрейг худалдан авсан.

Давид де Хеа, 25 сая евро, “Атлетико” – “МЮ”, 2011

Ван дер Сарыг орлохоор “МЮ”-д ирсэн де Хеа гараагаа тааруу эхлүүлсэн ч Алекс Фергюсон түүнд итгэсээр байсан. Удалгүй испани залуу дэлхийн шилдэг халгачдын нэг болсон билээ. Магадгүй энэ зун тэр “Реал”-д очиж, хамгийн үнэтэй хаалгачийн чансааг тэргүүлж болох юм.

Франческо Тольдо, 26,5 сая евро, “Фиорентина” – “Интер”, 2001

Түүнийг “Парма”-д зарах гэсэн боловч тэр татгалзсан. “Интер”-т дөрвөн жил маш сайн тоглосны дараа Жулио Сезарын сэлгээнд таван жил суусан.

Мануэль Нойер, 30 сая евро, “Шальке” – “Бавари” Мюнхен, 2011

“Шальке”-гийн фэнүүд одоо ч түүнийг “Урвагч Дүлзэн” хэмээн нэрлэдэг.

Эдерсон, 40 сая евро, “Бенфика” – “Ман Сити”, 2017

Клаудио Бравог авч “шатсан” “Ман Сити” энэ зун маш өндөр үнээр Бразилийн залуу хаалгачийг авлаа. Гэхдээ Гвардиола өнгөрсөн жил хаалгач таньдаггүйгээ харуулсан болохоор Эдерсон Англид яахыг хэлэхэд бэрх.

Жанлуижи Буффон, 52,8 сая евро, “Парма” – “Ювентус”, 2001

52.8 сая евро 16 жил өнгөрсөн одоо ч маш их мөнгө. Гэхдээ хэн ч энэ мөнгийг дэмий үрлээ гэж хэлж байгаагүй, хэлэх ч ёсгүй. Буффон бол Буффон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
7
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.