Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Таныг борооноос хамгаалах энэ зуны шинэ загварууд

“Poan” брэнд танд бороотой үед ч нүцгэн биеэ гайхуулах боломж олгоно.


Америк, Европт хэт халуун болж байгаа ч Азийн Япон, Өмнөд Солонгост борооны улирал дуусаагүй байна. Нийслэл Улаанбаатарт сүүлийн үед бүгчим халуун байгаа ч наадмын үеэр бороо орно гэсэн урьдчилсан мэдээ гараад байгаа. Наадмаар гангалах гээд бэлтгэсэн нимгэн даашинз, богино цамцаа өмсөж чадахгүй болсон ч сэтгэлээр бүү уна. Бороонд норохгүй гутал хувцасны хамгийн сүүлийн загваруудыг танилцуулж байна.

Энэ хавар Их Британийн загвар зохион бүтээгчдийн танилцуулсан пластик жинс Moto Clear Plastic Straight Leg Jeans аадар бороонд ч норохгүй, шавар шалбааг туулахад ч гандахгүй.

Америкийн “Thom Browne” брэндийн шинэ тунгалаг цув.

Их Британийн залуу загвар бүтээгч Крейг Гриний хийсэн борооны цув лам санваартны нөмрөг мэт.

“Poan” брэнд танд бороотой үед ч нүцгэн биеэ гайхуулах боломж олгоно.

Фэнчэн Ваны бүтээл “Борооноос хамгаалах цогц хувцас”

“Calvin Klein” ч тунгалаг цув хийгээд эхэлжээ.

“Hunter Original” брэндийн ягаан өнгийн резин гутал.

Японы “G.V.G.V.” ус нэвтрэхгүй нейлон хүрэм 700 еврогийн үнэтэй.

Бороонд норохгүй, хээнцэр харагдах хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангасан гутал Valentino-гийнх.

“SquidLondon”. Борооны дусал буухад өнгөө хувиргадаг шүхэр.

Америкийн Патрик Эрвеллийн маш нимгэн, цаас шиг хөнгөхөн цув.

“Vierzon” брэндийн усны гутлууд задгай талбайд болдог хөгжмийн наадам, фестивальд яг тохирсон.

Эрт дээр үеэс байсан гутлын улавч одоо ийм өнгөлөг, ганган болсон. “Swims”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
24
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.