Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Андрей Тарковскийн гайхалтай 11 эшлэл

Та бүхэнд алдарт кино найруулагчийн алдартай эшлэлүүдээс хүргэе.


1962 онд анхны киногоо бүтээсэн Тарковский найруулагчийн хувиар бүрэн хэмжээний ердөө долоон кино бүтээсэн ч ихэнх нь бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад жинтэй байр эзэлдэг. Түүний өдрийн тэмдэглэл болон ярилцлагуудаас бүрдсэн "Хугацаан доторх хугацаа" номыг Тагтаа Паблишингийн хамт олон уншигч таны гарт хүргэхээр хэвлэн гаргасан гэдгийг дуулгахад таатай байна. 

Уран бүтээлч хүн туурвин бүтээх хүсэл тэмүүллээрээ ялгардаг юм. Ийм хүсэл тэмүүлэл төрөлхийн авьяас билгийг заавал ч үгүй дагалдаж ирдэг эд шүү.

Өөрсдийн хүчин чадлаар агууг бүтээх гэж зүтгэнэ гэдэг ердөө л хүн гэдгээ батлан харуулж буй хэрэг. Гэхдээ аугаад тэмүүлдэггүй хүнийг ямар хүн гэх билээ.

Идеалд хүрэх боломжгүй. Үүнийг ухамсарлаж буйгаараа хүний ухаан агуу. Хүрч болохуйц, нэн тодорхой зүйлийг идеал гэж үзэж байгаа бол тэр яавч эрүүл саруул хүн биш.

Сэтгэлээрээ бүү үхээсэй. Тэгэхээр үр хүүхдэдээ өвлүүлэх хамгийн үнэт чанар бол эр зориг, нэр төрөө эрхэмлэх сэтгэл юм.

Хүмүүсийг зөн совин аврахгүй. Угаасаа тийм зүйл бидэнд байхгүй болоод л эдүгээ сөнөхөд хүрээд байгаа юм. Тулах цэг болох учиртай сэтгэл зүрх, ёс жудгаа бид юман чинээ хайхардаггүй.

Авьяас гэдэг бурхны бэлэг биш. Хүн авьяас хэмээх ачааг загалмай мэт насан туршдаа “үүрч” явахаас өөр замгүй. Угаас уран бүтээлч гэдэг төрөлхийн үнэнийг эрэн бэдрэгч болохоор тэр.

Урлаг гэдэг угаас үхлийг үгүйсгэгч юм. Ийм болохоор уран бүтээлч нь зовж гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр байдаг.

Хүнд нийгэм хэрэггүй, харин нийгэмд л хүн хэрэгтэй юм. Нийгэм бол өөрсдийгөө хамгаалж үлдэх хэрэгсэл төдий.

Хүн оршин байна гэдэг ерөөс хүн болж төрснийхөө хэргийг гүйцэлдүүлэхийн тулд сайныг хичээж, тэр хэрээрээ түүхэнд эерэг мөр үлдээх гэсэн ёс суртахууны мөнхийн тэмцэл юм.

Цаг хугацаа гэдэг ердөө харилцааны хэрэгсэл. Биднийг хүүхэлдэйн гэр шиг бүчсэн зуун зууны хучлагыг авч хаяад нэгэн цэг, мөч, орон зайд амьдрах амархан гэвэл итгэх үү.

Юуг нь ч мэдэхгүй зүйлс, дуслын төдий ч хутгаж чадаагүй мэдлэгийн далайд өөрсдийгөө эзэн гэж боддог бид ямар харалган бэ. Хүмүүн бид ямар өчүүхэн юм бэ!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
23
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.