Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийд ганц Монгол наадмаар гэртээ үзэх 8 ШИНЭ КИНО

Та амралтаа шинэ, шинэлэг кино үзэн өнгөрүүлээрэй.


Юнивишн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан доорх кинонуудыг ВИДЕО сандаа шинээр оруулжээ. Бүгд энэ оны цоо шинэ бүтээлүүд байхаас гадна кино театрт гарч байсан ч таны үзэж амжаагүй кинонууд уг санд багтсан байгаа гэдэгт та итгэлтэй байж болно. Сайхан наадахын зэрэгцээ, киногоо үзэж амралтаа зугаатай өнгөрүүлэхийг хүсье.

Kong: Skull Island (2017)

Элдэв янзын амьтдыг судлан ангуучлагч эр Номхон далайн өмнөд хэсэг байх эзэнгүй арлыг судлах аяллыг санхүүжүүлээч хэмээн АНУ-ын засгийн газарт хүсэлт тавина. Ингээд судалгааны багийнхан “Гавлын ясан арал” уруу замд гарах бөгөөд ирсэн даруйдаа арлын онгон зэрлэг байдал тэдэнд ихээхэн хүндрэл учруулахыг ойлгох аж. Үзэсгэлэнт байгальтай ч үхлийн аюултай амьтдаар дүүрэн энэ арал удахгүй тэдний хувьд хар дарсан зүүд нь болохыг тэд мэдсэнгүй. Агуу Конгын үүрэнд ирсэн тэд амьд буцаж чадах эсэхийг та энэ киноноос үзээрэй.

The Boss Baby (2017)

Хослол өмсөж, гар цүнх барьсан нярай жаал 7 настай ахтайгаа хамтран хорон санаатныг зогсоохыг хичээнэ. Puppy Cо компанийн хулчгар эзэн дэлхийг эзлэх өөдгүй санаагаа хэрэгжүүлэхээр өхөөрдөм хөөрхөн гөлөгнүүдийг ашиглаж байгаа аж. Таарамж муутай ах дүү 2 эцэг эхээ аварч чадах болов уу? Кино театруудад нээлтээ хийсэн даруй хөгшин, залуу хүн бүрийг өөртөө татаж, хайрыг нь хүргэж чадсан энэ киног та заавал үзээрэй.

The Fate of the Furious (2017)

Dom, Letty 2 бал сарынхаа аяллаар явж, Brian Mia 2 тоглоомоос гаран, бүлгийн бусад гишүүд цагаатгагдсан тул бүх дэлхийгээр хэсүүчлэгч багийнхан энгийн амьдралд оржээ. Гэвч нэгэн нууцлаг бүсгүй Dom-ыг гэмт хэргийн ертөнц рүү уруу татсанаар тэдний өмнө урьд хожид байгаагүй шалгуур гарч ирнэ. Ийнхүү манай элит хүчнийхэн Кубийн далайн эргээс эхлээд Нью Йоркийн гудамжуудаар, бүр Баренцын тэнгисийн мөсөн гадаргад хүрэн дэлхийг хөндлөн гулд гаталж, үймээн самуун дэгдээх гэж буй этгээдийг зогсоохыг хичээх аж. Энэ жилийн хамгийн өндөр ашиг орлоготой кинонуудын нэг, адал явдал, хурд хүчээр бялхсан энэ киног та үзэлгүй өнгөрөөж болохгүй.

 

Ghost in the shell (2017)

Японы алдарт манганаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрд үзэсгэлэнт жүжигчин Скарлетт Иоханссон тоглосон билээ. Аймшигтай ослоос амь гарсан бүсгүйг төгс чадвартай кийборг болгон өөрчилж компьютерийн хакеруудын бүлэглэлийн эсрэг илгээх уг адал явдалт кино удаан хугацаанд хийгдээгүй сонирхолтой киберпанк төрлийн кино юм. 

Split (2017)

Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиулсан “Split” бусад аймшгийн кинонууд дундаас онцлох бүтээл билээ. Нэг биенд 23 өөр зан төлөвтэй хүн байна гээд та төсөөлөөд үз дээ. Энэтхэгийн кино найруулагч Найт Шьямаланий бүтээл сэтгэхүйн триллер төрлийн "Split" кино нээлтээ хийсэн даруйдаа "Box Office"-ийг гурван долоо хоногийн турш тэргүүлжээ.

А Dog’s Purpose (2017)

Нохой бидний амьдралд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэх гэж ирдэг. Уг кинон дээр нэгэн нохойны хэд хэдэн амьдрал болоод тэр болгонд үзэж туулж байгаа бүхнийг өгүүлэх болно. Хачико кинонд дуртай үзэгчдийг заавал үзээрэй хэмээн зөвлөе. Учир нь Хачикогийн найруулагч Лассе Халльстрёмын ээлжит нэгэн бүтээл юм шүү.

Smurfs: The Lost Village (2017)

Дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн уг анимэйшнд хүүхдүүдийн хайртай цэнхэр анаахайнууд гардаг бөгөөд эцэг эхчүүд, хүүхдүүдийн заавал хамтдаа үзэх ёстой кинонуудын нэг юм. Өнгө болон дүрслэлийн хувьд нүд баясгам, мөн маш чанартай бүтээл болсон тул танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Нийт нэг цаг 30 минут үргэлжлэх ба найруулагч Келли Асбури найруулжээ. 

Table 19 (2017)

Зуны өдрүүдэд та гэртээ амран суугаа бол хөнгөн, хөгжилтэй кино үзэж яагаад болохгүй гэж? Хуримын зочдын хамгийн содон, сонин хүмүүс 19 дүгээр ширээнд сууцгаажээ. Ямар хөгжилтэй үйл явдал болохыг та энэ киноноос үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.